sonin.mn
Увс аймаг энэ өдрүүдэд түүхт 90 жилийн ойн баяр наадмаа өргөн дэлгэр тэмдэглэж байна. Ойн үеэр Монгол улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Баянмөнхөд зориулан хөшөөг нь Улаангом хотын Спортын ордны урд талбайд босголоо. Нээлтэд УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Ч.Хүрэлбаатар, Д.Дорлигжав нар оролцож, хөшөөний тууз хайчлав. 
 
Хөшөөний загварын хувьд суурь нь  дэлхийн бөх гэдгийг нь бэлэгдэн бөмбөрцөг хэлбэртэй хийсэн аж. Мөн олон өрсөлдөгчдийн дундаас монгол бөхийн ноён оргилд хүрсэн бөх гэдгийг нь далайн шуурга салхи мэт дүрсээр илэрхийлжээ.
 
Тэрбээр олимпийн мөнгөн медальт, дэлхийн аваргын алт, хошой мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар, хоёр улсын гавьяат тамирчин зэрэг түүхэн амжилт үзүүлж байсан билээ. Мөн улсын баяр наадамд 10 түрүүлж, 3 удаа үзүүрлэсэн юм. 
 
Ж.Болор
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг