БНСУ-ын Гванжу хотноо дэлхийн оюутны зуны универсиад XXVIII наадмын дөрөв дэх өдөр жүдо бөхийн дэлхийн аварга, гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртлээ.
Тэрбээр медалийн төлөөх барилдаанд БНХАУ-ын бөх Яао Шионгийг цэвэр ялж, монголын багийн гурав дахь, жүдо бөхийн хоёр дахь медалийг багтаа авчирлаа. Энэ өдөр жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 60 кг-д Д.Баярмагнай хүрэл медалийн төлөө Бразилын бөхтэй барилдан цэвэр ялагдаж, шагналт V байрт эзлэв.
“Light up tomorrow” буюу “Маргаашийг гэрэлтүүлцгээе” уриатай универсиад XXVIII наадам Гванжу хотноо амжилттай үргэлжилж байна. Тус наадамд 148 орны 12986 тамирчин өрсөлдөж байгаагаас манай улсын 160 тамирчин спортын 12 төрөлд хүч үзэж байгаа. Өнөөдрийн байдлаар 40 багц медалийн эзэд тодорсноос 33 орон ямар нэгэн медаль хүртээд байна.
Наадмыг зохион байгуулагч орон 10 алт, 8 мөнгө, 8 хүрэл, нийт 26 медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байгаа бол Япон, БНХАУ, АНУ, Франц, ОХУ, Итали, Украин, Их Британи, Германы багууд II-X байрт жагсаж байна. Харин манай баг тамирчид нэг алт, хоёр хүрэл медальтайгаар жагсаалтын XVIII байрт бичигдээд байна.
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Муу бэлдэж,муу барилдсан байнадаа!Дараагийн олимпын омнох ийм бусийн тэмцээнуудэд амжилттай оролцож байжл бэлтгэлээ хангах естой! Монголын жудогийн багт бол 18 р байр бол шившигийн асуудал!Ичиг ичиг!
ene setgegdel bichij bgaa mangar niit bagiin dvngeer 18 t gedgiig ni oilgoxgvi bgaan bdaa...Judogiin torloor 5 t orson bna. manaid judogoos oor torold medali awsan yum alga....
ene ekhni zochin guain jichee manaikhni yumig sain duustal ny unshij oilgoj chaddaguin tod jishee dee...Yu ch oilgoogui baij yuni turuund "comment" bichikheel zavdakhin :-):-)