sonin.mn
Монголын тамирчдын баярыг тохиолдуулан Монголын Эрүүл Мэнд, Гоо сайхны Үйлдвэрлэл, үйлчилгээний тэргүүлэгч  Монос Групп,   Монголын паралимпийн хороотой хамтран  “SENI CUP-2015”  тэмцээнийг пара спортын холбоодын дунд    амжилттай зохион байгууллаа. Уг хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын хөл бөмбөгийн тэмцээнийг Польш улсын алдарт “ТЗМО” компаниас дэлхий даяар зохион байгуулдаг бөгөөд Монголд анх удаа болж буй нь энэ юм.
Монголын Хөлбөмбөгийн Холбооны футзалын ордонд болсон уг тэмцээнд Монголын Паралимпийн Хорооны удирдлага дор үйл ажиллагаа явуулдаг гишүүн - Пара жүдо бөх, Пара хөнгөн атлетик, Суугаа волейбол, Хонхот бөмбөг, Пара цана, Пара таеквондогын холбоо гээд нийт 6 багийн тамирчид  авхаалж самбаа, ур ухаанаа уралдуулан  өрсөлдлөө.Хөгжлийн бэрхшээлтэй тамирчдын хөл бөмбөгийн тэмцээн нь өөрийн гэсэн онцлог дүрэмтэй бөгөөд хэрэглэгддэг бөмбөг нь гэхэд л  хонхтой байдгаараа онцлогтой.   
Тэмцээний Ерөнхий зохион байгуулагч  Монос Группийн “Монос Хаус Холд” ХХК,  SENI брэнд  энэхүү тэмцээнийг ивээн тэтгэсэн бөгөөд  
 
 
 
 
                                                                                                                 1-р байрыг Пара цанын холбоо                          
 
 
                                                                                                 2-р байрыг Пара Таеквондогын холбоо
 
                                                                                                    3-р байрыг Пара Волейболын холбоо
 
Тус тус эзэллээ.
 
Энэ удаагийн тэмцээн тамирчид зөвхөн спортын арга хэмжээнд оролцохоос гадна амьдралын эрүүл хэв маягт суралцах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж, цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн дунд биеийн тамир спортыг сурталчлах ихээхэн ач холбогдолтой арга хэмжээ боллоо  гэж Эрүүл мэндийн яамны төлөөлөгч нээлтийн үеэр дурдаж байв.
 
 
 
Тэмцээний үеэр Монголын тамирчдын баярыг угтаж паралимпийн спортыг дэмжиж, энэхүү тэмцээнийг уламжлал болгон жил бүр зохион байгуулах, оролцогчдын оролцоог нэмэгдүүлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжиж ажиллах талаар Монголын паралимпийн хороо, Монос Группийн “Монос Хаус Холд” ХХК  хүндэтгэлийн гэрээнд гарын үсэг зурсан юм.
 
Мөн энэ  үеэр Засгийн газрын шагнал Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан цол, тэмдгээр “Рио-2016” паралимпийн наадмын эрхийг авсан буудлагын тамирчин З.Ганбаатар, пара жүдо бөхийн тамирчин Л.Эрдэнэбилэг, Б.Болортунгалаг, ЭМСЯамны жуух бичгээр Ш.Цогцэцэг, Г.Цогт гэрэл, Ц.Баттулга нарыг шагнасан.
Түүнчлэн 2015 оны 6 дугаар сарын 28-ны өдөр болсон 5000 тамирчин оролцсон Монголын тамирчдийн баярт "SENI CUP 2015" тэмцээний нийт оролцогчид  "SENI" брэндийн туган дор нэгдэж Чингисын талбайд хүндэтгэлийн цэцэг өргөж оролцсоноор нийт ард иргэдэд биеийн тамир спортыг түгээн таниулах үйлст хувь нэмрээ орууллаа. 
 
 
 
 
 
 
 
 
SENI  брэнд нь дэлхийн №1 асаргааны живх бөгөөд хэвтрийн болон шээс задгайрах өвчин эмгэгийн үед хэрэглэгддэг дээд зэргийн шингээлттэй бүтээгдэхүүн билээ.