sonin.mn
Засгийн газрын тогтоолд тусгагдаад байсан Дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын Гран при тэмцээнийг Монголын шатрын холбоо, Олон улсын шатрын холбоотой зөвшилцөн “Өсвөрийн шатарчдын Дэлхийн олимпиад-2015” болгон зохион байгуулахаар болов.
 
Тэмцээний бэлтгэл ажлыг зохион байгуулж, үр дүнгээ танилцуулахыг Эрүүл мэнд, спортын сайдад даалгалаа. Тэмцээн энэ оны наймдугаар сарын 19-29-нд манай нийслэлд болох тус тэмцээн 50 гаруй орон оролцох мэдүүлгээ өгөөд байна.
 
Сүүлийн жилүүдэд өсвөрийн шатарчдын дэлхийн аварга, сурагчдын дэлхийн аварга, Азийн аварга шалгаруулах тэмцээнд үзүүлсэн Монгол Улсын амжилт, манай тамирчдын ур чадвар сайжирч байгаа нь уг олимпиадыг зохион байгуулах эрх авахад чухал нөлөө үзүүлжээ.
 
Сүүлийн 2 жилийн байдлаар эдгээр тэмцээнээс 5 алт, 9 мөнгө, 7 хүрэл медалийг манай өсвөрийн шатарчид хүртээд байгаа юм.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг