sonin.mn
БНХАУ-ын Тяньжин хотноо волейболын эмэгтэйчүүдийн олимпийн эрх олгох Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байгаа бөгөөд өчигдөр манай шигшээ баг Австралийн багт 1:3-аар хожигджээ. 
Ийнхүү манай баг хожигдсоноор тус тэмцээний IX байрын төлөө Австрали-Энэтхэг, харин XI байрын төлөө Монгол-Филиппиний багууд тоглохоор болов. Шөвгийн наймд шалгарсан багуудаас Тайланд Японыг 3:0, Тайвань Вьетнамыг 3:0-оор хожиж, хагас шигшээд өрсөлдөхөөр шалгарлаа.
 
Д.Өлзий
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг