sonin.mn
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин О.Гүндэгмаа  25 метрийн спорт гар бууны дасгалд дэлхийн чансааг тэргүүлжээ.
Хамгийн сүүлд АНУ-д болсон "Дэлхийн цом"-ын тэмцээнээс алт, мөнгөн медаль хүртсэн нь түүнд чансаагаараа тэргүүлэх боломж олгожээ. Мөн хэдхэн хоногийн өмнө "Рио 2016" олимпийн эрхээ өвөртөлсөн, ОУХМ Г.Нандинзаяа уг чансааны 14 дүгээр байрт бичигджээ. Дэлхийн чансааг сард нэг удаа танилцуулдаг бөгөөд олимп, дэлхийн аварга, дэлхийн цом, тивийн аварга шалгаруулах тэмцээнд үзүүлсэн амжилтад нь оноо өгч тооцдог байна.
 
Д.Өлзий
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг