sonin.mn
ТОКИО. /NHK/. Японы мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын башёд монгол сүмоч Тэрүнофүжи түрүүлээ.
Ингэснээр 23 настай сүмоч сүмогийн дээрээсээ хоёр дахь цол болох озэкиг хүртэх болзол хангасан юм. Японы сүмогийн холбоо удирдах зөвлөлийн уулзалтаа хийн албан ёсоор шийдвэр гаргана.
 
Тэрүнофүжи болон ёкозүна Хакүхо нар сүүлийн өдрийн барилдааныг тус бүр гурван унаатайгаар эхлүүлсэн.
 
Тэрүнофүжи Аойяамаг давснаар 12 даваа, гурван унаатайгаар энэ сарын башёг өндөрлөсөн бол Хакүхо ёкозүна Харүмафүжид унаснаар 11 даваа, дөрвөн унаатайгаар нацү башёг дуусгалаа.
 
Японы сүмогийн холбооны тэргүүн Китаноүмигийн хэлснээр, тэрбээр Тэрүнофүжид озэки цол олгох шийдвэр гаргахын тулд удирдах зөвлөлийн уулзалт хийнэ.
 
Өнгөрсөн оны долдугаар сарын башёгоос /Гоэидогоос хойш/ хойш шинэ озэки төрөөгүй байгаа юм. 
 
Тэрүнофүжи 25 башёд барилдан анхны түрүүгээ авлаа. Их аварга Таканохана болон Асашорю 24 башёд барилдан эзэн хааны цомыг анх хүртэж байсан билээ.
 
“Би маш их сандарч байсан ч айдас сандралаа давж чадлаа. Үнэхээр баяртай байна. Яг л зүүд шиг санагдаж байна” гэж Тэрүнофүжи ярив.
 
Мөн энэ оны эцэс гэхэд озэки цол хүртэхийг зорьж байснаа тэрбээр хэлээд, олон хүнд талархлаа илэрхийлсэн юм.
 
Г.Доржханд
 
 Эх сурвалж: "Монцамэ" агентлаг