sonin.mn
Монголын сагсан бөмбөгийн залуучуудын шигшээ баг нөхөрсөг тоглолт хийхээр Эрхүү хотыг зорьсон бөгөөд эхний тоглолтоо Эрхүү хотын II шигшээ багтай хийж, 59:50 онооны харьцаагаар хожсон байна.
Харин өнөөдөр Улаанбаатарын цагаар 17 цагаас Политехникийн их сургуулийн багтай тоглоно. Эрхүү хотноо хийх нөхөрсөг тоглолтууд манай залуучуудын шигшээ багийн тамирчдад том туршлага болж байгаа юм. “Универсиад 2015” наадамд манай баг топ багуудтай нэг хэсэгт багтсан байна. БНСУ-ын Гванжу хотноо ирэх долдугаар сард Дэлхийн оюутны Универсиад 28 дугаар наадам болно. Монголын оюутны спортын холбоо энэхүү наадамд 12 төрөлд 200 гаруй хүний бүрэлдэхүүнтэй оролцох юм. Манай сагсанбөмбөгийн эрэгтэй баг ОХУ, Монтенегро, Швед, Канад, Мексикийн шигшээ багуудтай нэг хэсэгт багтжээ.
 
Д.Өлзий
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг