sonin.mn
Пауэрлифтингийн хэвтээ шахалтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Швед улсын Сюндсвалл /Sundsvall/ хотноо эхэлсэн. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн өсвөрийн ангиллын -63 кг-д өрсөлдсөн манай тамирчин спортын дэд мастер О.Орхонтуул хүрэл медаль хүртэж, медалийн салхийг хагалжээ.
 
Тэрбээр 2014 онд өсвөрийн Пауэрлифтингийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авч байсан юм. Энэ сарын 23-ныг хүртэл үргэлжлэх Хэвтээ шахалтын ДАШТ-д Монгол Улсаа төлөөлөн 10 тамирчин оролцоно.
 
А.Ханд
 
Эх сурвалж: new.mn