sonin.mn
 
Монголын чөлөөт бөхийн холбооны өсвөр үеийнхний УАШТ лхагва гарагт “Буянт-Ухаа” спортын ордонд эхэлсэн бөгөөд өнөөдөр хөвгүүдийн 50, 63, 85, 120 кг, охидын 43, 52, 65 кг жингийн аваргуудыг тодруулснаар өндөрлөх юм.
Тус тэмцээнд нийт 46 байгууллагын 653 тамирчин оролцож хүч, ур чадвараа сорин өрсөлдөж байгаа юм. Тэмцээний эхний өдөр хөвгүүдийн 42, 54, 69, охидын 38, 46, 56 кг-ын жингийн барилдаан болж, хөвгүүдийн 42 кг-д М.Батсүрэн (Ховд аймаг) 54 кг-д Бат-Эрдэнэ (Орхон аймаг, “Ирээдүйн одод” 69 кг-д Г.Отгонбаяр (Өвөрхангай аймаг) тус тус аваргалсан бол охидын 38 кг-д Ц.Халиунаа (Хангарьд) 46 кг-д Б.Хонгорзул (Баянхонгор аймаг) 56 кг-д Б.Содбилэг (Булган аймаг) нар аваргын алтан медалийн эзэд болжээ. Харин тэмцээний хоёр дахь өдөр хөвгүүдийн 46, 58, 76, охидын 40, 49, 60, 70 кг-ын жингийн барилдаанууд болж шилдгүүдээ тодруулсан байна.
 
Д.Өлзий
Эх сурвалж : "Монцамэ" агентлаг