sonin.mn
 
 
Европийн хөлбөмбөгийн хамгийн нэр хvндтэй тэмцээн аваргуудын лиг, нэг тоглолтын vнэлгээгээр дэлхийд тэргvvлдэг. Зөвхөн оролцсоныхоо төлөө 12 сая евро авдаг учраас бvхий л клубуудын зорилго аваргуудын лиг байдаг юм . Шагнал, тоглолтын сангаас гадна нэг тоглолтоос дагалдан орж ирэх тасалбар, жижиглэнгийн худалдаа тоглолт хvлээн авсан тухайн хотод нэмэлт орлогууд орж ирнэ. Дэлхийн спортын бvхий л тэмцээний менежментийн тэргvvнд явдаг учраас vзэгчдийг байлдан дагуулах нь зvйн хэрэг.
Энэ жилийн аваргуудын лигийн шилдэг найман багийн тоглолт энэ долоо хоногт болж, хагас шигшээд vлдэх дөрвөн багийн нэр тодорсон бөгөөд мэргэжилтнvvдийн дvгнэлтээр онолын тэмцээн болж өнгөрсөн юм.
 
РЕАЛ МАДРИД 1:0 (1:0) АТЛЕТИКО МАДРИД 
 
Шөвгийн наймын хамгийн сонирхолтой хос нь Мадридын дэрби байлаа. Энэ хоёр багийн хувьд өнгөрсөн жилийн аваргын төлөө тоглосон бөгөөд нэг нь аваргуудын лигт, нэг нь испаний лигт тvрvvлээд байсан юм. Атлетико, Реалтай хийсэн сvvлийн 7 тоглолтонд хожигдоогvй, тvvнчлэн талбайдаа 4:0-ээр бут ниргэсэн гэсэн томхон статистиктай байв. Эхний тоглолт Висэнтэ Калдэрон буюу Атлетикогийн талбайд болж хуурай тэнцээтэй өндөрлөсөн бол Реалын Сантьяго Бэрнабэvд мөн л хуурай тэнцээгээр дуусах дөхсөн юм. Атлетикогийн хувьд Реал, Барселона гэсэн сvпэр довтолгоотой хоёр багуудын дундуур орж испаний аварга болсон хамгаалалтын хувилбараа ашиглав. Гэхдээ энэ удаагийнх нэгдvгээр бvсийн хамгаалалт буюу төвийн тойргийн араас эхэлсэн хамгаалалт байв. Симеоне дасгалжуулагч багаа тактикийн олон талт тоглолттой болгосноор өнгөрсөн жил голчлон ашигласан гуравдугаар бvсийн урагш шахсан хамгаалалтаа хэрэглэсэнгvй. Хамгийн чухал байрлал төвийн хагас дээр Габи, Марио Суарэс, Тиагу, Коке, Раул Гарсиа гэсэн сайн сонголтуудыг Симеоне гурван жилийн турш гаргаж ирсэн юм. Хамгаалалтаа жил ирэх тусам сайжруулсаар Малагагийн жигvvрийн хамгаалагч Хэсус Гамэсийг багтаа авсанаас харагдаж байна. Гамэсийн хоёр жигvvрт тоглодог давуу талыг ашиглах болжээ. Симеоне дээр очсон тоглогч бvр гялалздаг гэсэн зарчим энэ жил дахин харагдаж Фэрнандо Торрэс болон словений залуу хаалгач Ян Облак нар өндөр зэрэглэлд тоглох болжээ. Облак энэ улиралд Реалын эсрэг хамгийн олон хаалт хийсэн хаалгач болоод байна. Хоёр тоглолтын турш тогтвортой тоглож том багуудын анхаарлыг ч татаад авав. Эзэн хааны Реал Мадридаас Бэнзэма өвдөгний гэмтлээр оролцохгvй байсан ч, ла лигийн сvvлийн тоглолт Малага дээр Модрич, Бэйл нар гэмтэл авснаар, Анчелоттигийн гарааны сонголтыг нимгэн болгоод байв. Довтолгооны сонголтонд залуухан Хэсэ л vлдсэн юм. Модрич гэмтсэнээр төвийн хагас дээр хэн гарах вэ гэдэг асуулт гарч ирэхэд, ихэнх хариулт Хэдира, Илларамэнди нар бууж байв. Гэтэл Анчелотти хэний ч таамаглаагvй Сэрхио Рамосыг төвийн хагас дээр тоглуулсан, Атлетикод том сюрприз болов. Пэпэ, Варан, Рамосыг хамт гарахаар болоход өмнө нь Пэпэ төвийн хагас дээр тоглож байсан эдэг бодол олон хvнд орж ирсэн буй заа. Моуриньогийн удирдлага дор болон Португалын шигшээдээ хэд хэдэн тоглолтонд оролцож байв. 
Рамос төвд тоглох болсноор илvv динамик болж, хоёрдугаар давхар, бизийн хvчний тал дээр давуу тал vvсгэсэн юм. Ингэснээр Манжукичийг тоглолтоос гаргасан юм. 
Реалын эсрэг 1 гоол, 3 гоолын дамжуулалттай Антуан Гризманн энэ хоёр тоглолтонд харагдсангvй. Сvvлийн тоглолтонд Симеоне тэсэлгvй солилцоогоор суулгав. Уг нь Атлетикогийн хамгаалалт ямарч алдаагvй байсан Криштиану Роналду хамгаалалтыг сэтэлж, Хамэс Родригэстэй хамтран хаалгачийн эсрэг ганцаараа гарч ирээд сул байсан Хавиер Эрнандэст гоолын дамжуулалт өгсөн юм. Гоолын өмнө Роналду, Эрнандэс нар нэг нэг удаа хаалгачийн эсрэг гараад Облакыг аргалж чадаагvй. Ингэснээр Реал Мадрид клуб таван жил дарааллын хагас шигшээд шалгарсан бахдам амжилт vзvvлээд байна.
 
БАРСЕЛОНА 2:0 (5:1) ПАРИ СЭН ЖЭРМЭН
 
Парисын баг аваргуудын лигийн хасагдах шатанд гурван жил дарааллан шалгарсан ч Челси, Барселонад эхний хоёр жилд нь хожигдсон юм. Харин энэ жил Челсиг хvн дутуу буулган авч, шөвгийн найм Барселонатай таарсан нь сонирхол татаж байв. Хоёр жилийн хариугаа нэг жилд авах нь гэсэн хошин ярианууд ч гараад байсан юм. 
Пари Сэн Жэрмэн жилийн өмнө “будааны хvvхдvvд” байсан бол энэ жил өсөж томроод “хатуу самар” болсон байв. Туршлага нэмэгдэж, бvрэлдэхvvн ч зузаарчээ. Харамсалтай нь эхний тоглолтонд алдарт швед эр Ибрахимович торгуулийн улмаас тоглохгvй болж, Вэратти, Тиагу Мотта гэсэн төвийн хагасууд нь тоглох боломжгvй байлаа. Давид Луисийн хувьд гуяны арын шөрмөс нь 100 хувь эдгээгvй сэлгээнд сандалд суув. Гэтэл эхний тоглолт эхлээд удаагvй Тиаго Силва гэмтсэнээр хvссэн хvсээгvй Давид Луис талбайд орж ирсэн юм. Эхний Парист болсон тоглолт цаашдын хувь заяаг шийдсэн бөгөөд шөвгийн наймын дөрвөн тоглолтоос хамгийн эрт шийдэгдсэн гэж болохоор тоглолт байлаа. Ялангуяа эхний тоглолтын Луис Суарэсийн шоу vр дvнг ойлгомжтой болгосон. Уг нь сугалааны дараа хамгийн сонирхол татам тоглолт болно гэж vзэгчид хvлээлттэй байсан юм. Мэсси, Нэимар, Суарэс гэсэн өмнөд америкийн гурвалыг зогсооно гэдэг туйлын хvнд. Нэгнийхэн тоглолт гарахгvй байхад нөгөө хоёр нь тоглолтыг шийдэж чадахуйц өндөр зэрэглэлийн тоглогчид. Энэ гурвалын энэ улиралд оруулсан гоолыг харахаар нэг бөмбөгөөр тоглодог байж яаж ийм их гоол оруулсан юм бол гэсэн бодол өөрийн эрхгvй төрнө. Суарэс улирлын хагасаас тоглосон гэхэд 19, Мэсси 46, Нэимар 28 гоолыг оруулаад байгаа нь, 2009 оны Это’О, Мэсси, Анри нарын рекордыг эвдэхэд ердөө 7 гоол дутуу байна.
Аваргуудын лигийн хожлын дараа Луис Энрике Барсагийн тvvхэнд эхний тавин тоглолтоос хамгийн шилдэг амжилт vзvvлсэн дасгалжуулагч болсон юм. Парисын баг хэрвээ гэмтэл бэртэл, торгуульгvй vндсэн багаараа байсан бол тоглолтын хувь заяа тийм ч амархан шийдэгдэхээргvй байлаа.
 
БАЙЕРН МЮНХЭН 6:1 (7:4) ПОРТУ
 
Сугалааны дараа хэн хожих нь тодорхой гэж олон хvмvvс таамаг дэвшvvлж байлаа. Хагас шигшээд Байернтай ямар баг таарах бол гэсэн дараагийн яриа ч гарчихсан байв. Гэвч эхний тоглолт “бөмбөг дэндvv бөөрөнхий” гэдгийг харуулж Порту 3:1-ээр хожих нь тэр. Дээр нь Байерны алдарт довтолгооны хувилбарын эсрэг довтолж тоглосноороо хожлыг улам чанаржуулж, хvмvvсийг эргэлзээнд оруулав. Байернтай хамгаалахгvй тоглож болдогийг харуулсан нь Португ, Мюнхэнд яаж тоглох нь сонирхол татаж байлаа. Барсад Гуардиолатай хамт тоглож байсан дасгалжуулагч Лопетегиг арга барилыг сайн мэдэж байлаа гэсэн магтаалууд ч дагалдаж байв.
Хариу тоглолтонд дэлхийн шилдэг мэргэжилтнээд удирдуулсан Байерн талбайдаа эхнээсээ л шуурган довтолгооноор эхлvvлэв. Хөлбөмбөгийн өнөө цагийн шилдэг довтолгооныг сонгодог утгаараа тэд vзvvлсэн юм. Ирээд төдийлөн сайн тоглоогvй байсан Тиаго Алкантара төвд нутаг нэгт “ах” Алонсотой гялалзаж байв. Хагас хамгаалалтаараа дэлхийд гайхагдаж буй Байерн эхний vед тоог 5:0 болгочихов. Их санасан газар есөн шөнө хоосон гэдэг шиг Португ ийм эрт “уншуулчихна” гэж тийм ч олон хvн таамаглаагvй болов уу! Герман машин ажилладагаараа ажиллаж, жолооч нь Гуардиола байлаа. Тэдний гоол бvр өөр, олон талт байлаа. Португийнхан талбай дээр тоглолт vзсэн гээд хэлчихэд буруудахгvй байх. Колумб довтлогч Жаксон Мартинэс л тэдний эсрэг боломжийн тоглолт vзvvлж байв. 
Роббэн, Рибэри гэсэн сvпэр одод нь гэмтэлтэй байгаа ч, багийн тоглолтонд хувь тоглогчийн нөлөө бага гэдгийг дасгалжуулагч тодорхой харуулж байв. Дээр нь Бэрнат, Вайзэр, Роде, Гаудино гээд шинэ залуус ч ард бэлэн байна.
 
ЮВЕНТУС 0:0 (1:0) МОНАКО
 
Хамгийн уйтгартай хослол гэсэн нэрийг хоёр тоглолт хангалттай батлав. 32 багаас дундаж насаараа хамгийн хөгшин нь болсон Ювентус, итали хамгаалалтыг Монакод харууллаа. Монакод болсон хоёр дахь тоглолтонд талбайн эзэд хий дэмий тойруулж бөмбөг өшиглөсөөр байгаад таарсан юм. Ардаа италийн шигшээгийн Барцальи, Бонуччи, Кьеллини, хоёр жигvvрт нь Лихтэштайнэр, Эвра нараар хамгаалуулсан “хуучин ноёд” (Ювентусын хоч) ямарч алдаа гаргасангvй. Эвра авсан нь тэдний хамгаалалтыг улам чангаруулж италийн аваргад дахин тvрvvлэх шалтгаан болж, аваргуудын лигийн сvvлийн дөрвөн багт vлдэх хөшvvргийн нэг болсон юм. Пирло, Погба, Видал, Маркизио нарт, Монакогийн хагас хамгаалалт юу ч болсонгvй. 
Монакогийн дасгалжуулагч Леонардо Жардимын алдаа нь Бэрбатовыг гарааны бvрэлдэхvvнд биш сэлгээгээр тоглуулсан нь байв. Өндөр зэрэглэлд олон жил тоглож, аваргуудын лигийн асар туршлагатай болгар тоглогчийн оронд Мартиал гэж хэний ч танихгvй 20 настай хvvхдийг гаргасан юм. Тулалан, Жоау Моутиньо нараас өөр өндөр зэрэглэлийн тоглогчид хэрэгтэй гэдгийг Монако харуулж байна. Ийм бvрэлдэхvvнээр шөвгийн наймд vлдсэн нь тэдний хувьд том амжилт боловч, довтолгоон бага зэрэг чанартай байсан бол сvvлийн дөрвөн багийн нэг ч болохоор байлаа. 
Аваргуудын лигийн хагас шигшээд дан томчууд vлдсэн нь vзэгчдийн сонирхолыг асар их татаж байна. Английн багууд гурван жил дарааллан хагас шигшээд vлдсэнгvй. Хагас шигшээгийн тоглолтууд тавдугаар сарын 5,6 болон 12,13-д болно.
 
Эх сурвалж: