sonin.mn
 
1976 оны Монреалийн олимпийн наадам 14 хоногийн турш зохион байгуулагдаж олимпийн бамбар аажмаар унтарч , электрон самбар дээр “Монреаль баяртай-Москвад уулзацгаая” нэртэй бичиг гарч тив дэлхийн спортын шилдгvvд баяр хөөртэйгөөр Канад улсыг орхин явсан билээ. Дэлхийн социалист системийн манлай орон ЗХУ-д олимпын наадам зохион байгуулагдахаар болсон нь манай спортынхонд аз завшаантай хэрэг болсон юм. Тамирчдын хувьд хойд хөрш “Орос ах” нарынхаа өлгий нутагт олимпийн наадамд өрсөлдөнө гэдэг яах аргагvй алтан боломж байв. Учир нь тухайн vед ойр болж байгаагаас шалтгаалж амжилт гаргах нөөц бололцоо, зардал мөнгөө хэмнэх байдал, олон тамирчин тэмцээнд өрсөлдөх боломж нээгдэж өгсөн юм. 
1980 оны зуны олимпийг зохион байгуулахын төлөө Москва хоттой Лос Анжелес хот өрсөлджээ. Гэвч 1974 оны 10 дугаар сарын 23 нд Австрийн Вена хотноо болсон ОУОХ-ын 75 дугаар хурлаар ЗХУ-ын Москва хотод зуны 22 дугаар олимпын наадмыг зохион байгуулах эрхийг олгосон байна. Ингэснээр тус оны долоодугаар сарын 18- наймдугаар сарын 3 нд зуны 22 дахь удаагийн тэмцээнийг зохион байгуулж 80 орны 5217 тамирчин спортын 23 төрөлд 628 медалийн төлөө өрсөлдөж аваргуудаа тодруулсан юм. Манай улсын тамирчид байт харваа, бокс, чөлөөт ба сонгомол бөх, буудлага, дугуй, хvндийн өргөлт, жvдо бөхийн төрөлд 43 тамирчин, 9 дасгалжуулагч, 2 эмч,10 гаруй албаны хvний хамтаар оролцжээ. Vvнээс чөлөөт бөхийн эрэгтэйчvvдийн 74 кг-д хvч vзсэн Ж.Даваажав мөнгө, 57 кг-д зодоглосон Д.Оюунболд хvрэл медаль хvртсэн бол, жvдо бөхийн тамирчдаас Ц.Дамдин мөнгө, Р.Даваадалай хvрэл медаль хvртсэн байна. Ингэснээр бусад спортын төрөлд хvч vзсэн тамирчдын тодорхой хэмжээний амжилтаар багаараа 22 дугаар байрт шалгарсан юм. 
 
Ж.ДАВААЖАВ АЛТАН МЕДАЛИЙГ АТГААД АЛДАВ
 
Зуны 22 дугаар олимпийн наадмын хамгийн ихээр сэтгэл догдлуулсан мөч бол чөлөөт бөхийн эрэгтэйчvvдийн 74 кг-ын жингийн финалын барилдаан юм. Монгол Улс олимпийн аваргатай болох нь хэмээн ард тvмэн цэнхэр дэлгэцийн өмнө нvдээ цавчилгvй 8 минут 54 секунд хvлээн суутал Ж.Даваажав алтан медалиа атгаад алдсан гэдэг. Энэ талаар тэрээр “ Өрсөлдөгч бөх миний баруун хөлийг авдгийг нь мэдээд номхотгоод өгнө өө л гэж дэвжээнд гарсан. ЗХУ-ын тамирчин В.Райчевийг шvгэл дуугармагц солгой хөлийг нь авч тэр нэлээдгvй ядарсан. Ингэснээр солгой золгож барилдаад 3 оноо авсан. Мөн учраагаа хоёр ч торгуулсан. Нэгдvгээр vеийн барилдаан дуусхаас хэдэн секунд дутуу байхад В.Райчев намайг мушгихад дагуулж эргvvлээд нэг оноо авах гэтэл бvтэлгvйтээд 2 оноо алдсан. Хоёрдугаар vед бид хоёрын торгууль ижил болж 5:5 –аар тэнцсэн. Дараагийн 2 минут 20 секундэд хэн хэн нь оноо авч чадаагvй. Барилдаан дуусах гээд хялам хийн шvvгч рvv харсан чинь тэр намайг торгох гээд байгаа юм шиг болохоор нь шийдэмгий мэх хийе гэж бодсон. Ингээд сугадаж хавираад оноо авах гэтэл тохойгоо дараагvй тул өрсөлдөгч бөх татлан дээр суганд сэжээд ард гарч зургаан оноотой болсон. Цаг хартал зургаан секунд дутуу. Урагшаа зургаа гишгээд В.Райчев зугтаад л, цаг дууссан. Хэрвээ би ийм алдаа гаргаагvй бол 5:5 –аар тэмцээн дууссан ч ялах байсан” хэмээн ярьж байжээ. Тvvний хувьд 10 жилийн дараа Монгол Улсын гавьяат тамирчин цолоор энгэрээ мялаасан юм. Ж.Даваажав нь анх удаагаа олимпийн наадамд оролцсон ч алтан медалийн дайтай мөнгөн медаль хvртэж тvvхэнд тод томруунаар vлдсэн билээ. 
 
Д.ОЮУНБОЛДЫГ МАРТАХ УЧИРГVЙ…
 
Москвагийн олимпийн наадамд тэрээр 57 кг-ын жинд барилдаж хvрэл медалийг эх орондоо авчирсан гавьяатай нэгэн. Хvрэл медалийг хvртэхийн тулд нийт долоон барилдаан хийсэн гэдэг. 12-13 кг жин хасдаг бөхчvvдийн хувьд эхний барилдаан хамгийн хvнд. Эхний барилдаанд дэвжээний хуучин танил Румыны А.Нягуг оноогоор ялж хоёроос дөрвийн даваанд Перугийн Уртада, Кубын Родригес, Иракийн Махнул гурвыг цэвэр дарсан аж. Харин тавын даваанд Болгарын И.Цочевтай барилдаж ялсан гэдэг. Энэ vед БНАСАУ-ын бөх Ли Хо Пин суудлаасаа босч баярлан бэлтгэлийн хувцасаа өмч халаалтаа хийн эхэлжээ. Учир нь Д.Оюунболдын хувьд ялагдчихвал Солонгос эр барилдаан хийхгvйгээр дөрөв­­дvгээр байрт шалгарах байж л дээ. 
Энэ барилдааны дараа баярласан, баярлуулсан хоёр дэвжээнд гарч барилдсан ч манай бөх Солонгост 7:7 харьцаатайгаар цаг дуусах мөчид ялагджээ. Ийнхvv хөлсөө ч дарж чадалгvй ЗХУ-ын бөх С.Белог­­лазовтай барил­­даж дийлдсэнээр хvрэл медалийн эзэн бол­­сон тvvхтэй. Тvvний хувьд хоёр жилийн өмнө нь дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс авсан хvрэл медалиа Москвагийн олим­­пийн наадамд ижилсvvлсэн дэлхийн шилдэг тамирчдын нэг юм. Энэ цаг vеэс хойш чөлөөт бөхийн тамирчид олимпын наадам бvрт азгvйтэж оролцсоор энэ оны буюу Лондонгийн олимпийн наадмын дэвжээнээ Монгол Улсын гавьяат тамирчин, залуучуудын дэлхийн аварга С.Батцэцэг маань хvрэл медаль хvртэж 32 жил тасарсан медалийг эх орондоо авчирсан юм. 
 
ЖVДОЧДЫН АНХНЫ ОЛИМПИЙН МЕДАЛЬ 
 
Москвагийн олимпийн наадамд манай жvдочид гялалзсан сайхан амжилт vзvvлсэн. 65 кг-ын жинд 29 орны 29 жvдоч хоёр хэсэг болж өрсөлдсөнөөс Цэндийн Дамдин хэсэгтээ Зимбабын Ф.Файдерийг ип­­поноор цэвэр ялж, мөн Францын И.Дельвеныг юvкогоор, Шведийн В.Биедроныг юvко, дар­­аагийн барил­­даанд Польшийн Я.Павловскийг коко vнэл­­гээгээр ялж алтан медалийн төлөө барилдах эрхтэй болсон. Ийнхvv ЗХУ-ын бөх Н.Солодухитэй барилдаж коко vнэлгээ алдан мөнгөн медалийн эзэн болсон. Ингэж Монголын жvдо бөхийн тvvхэнд хамгийн анхны олимпын медальтан төрөн гарсан юм. Харин 71 кг-д олимпын татамид гарсан Р.Даваадалай эхний тойрогт Гвинейн А.Диаллогийг иппон, ЗХУ-ын бөх Т.Намгалауриг коко, Кубын бөх Р.Туэрогийг иппон vнэлгээгээр ялж, Италийн Э.Гамбад иппоноор ялагдсан байна. Харин хэсгийн барилдаанд Францын жvдоч К.Диогог коко vнэлгээгээр ялж олимпын анхны жvдо бөхийн хvрэл медалийг эх орондоо авчирсан тvvхтэй. 
 
НЭГ Ч, ТАМИРЧНААС СЭРГЭЭШ ИЛЭРЭЭГVЙ 
 
Москвагийн олимпийн наадам нь бvх зvйлээрээ шинэлэг анхдагч болж чадсан. Тус тэмцээнд оролцсон тамирч­­даас сэргээшийн шинжилгээ авахад нэг ч тамирчин сэргээш хэрэглээгvй гарсан нь тvvхэнд тод томруунаар vлдсэн байдаг. Мөн дэлхийн дээд амжилт 36, Европын дээд амжилт 39, олимпийн дээд амжилт 74 удаа шинэчлэн тогтоогдсон нь Монреалийн олимпийг давж гарах нэгэн vзvvлэлт болсон юм. Vvгээр ч зогсохгvй 25 орны тамирчид медаль хvртэж 36 улс медальтай эх орондоо буцаж тэмцээнд оролцсон тамирчдын 21 хувь нь эмэгтэй байсан нь бас л урьдны олимпийн наадмыг давж гарах нэгэн vзvvлэлт болсон гэдэг.
 
 
Эх сурвалж: