sonin.mn
 
 
Хүүхдийн спортын V их наадмын хүрээнд Эрүүл мэнд, спортын яамны дэд сайд Т.Болдбаатарын нэрэмжит Сонгинохайрхан дүүргийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн болж шилдгүүдээ тодруулжээ.
Тус тэмцээнд СХД-ийн ЕБС-иудын эрэгтэй 12 баг, эмэгтэй 10 багийн  нийт 330 тамирчин хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлджээ. Эрэгтэйчүүдээс Ц.Ариунсүх дасгалжуулагчтай 106-р сургууль тэргүүлж, 42-р сургууль /дасгалжуулагч Ф.Отгонсайхан/ 104-р сургууль /дасгалжуулагч А.Дэмбэрэл/ хоёр, гуравдугаар байр эзэлжээ. Харин охидоос 65-р сургууль /Энхжин дасгалжуулагчтай/ тэргүүлж 67-р сургууль /Пүрэвдорж/, 62-р сургуулийн /Санжмятав/ баг тамирчид хоёр, гуравдугаар байрт шалгарчээ.
 
Д.Өлзий
 
Эх сурвалж "Монцамэ" агентлаг