sonin.mn
ЛОНДОН. /Xinhua/. Английн хөлбөмбөгийн “Челси” багийн ахлагч Жон Терри 2015-2016 оны улирлын тоглолт дуусах хүртэлх хугацаагаар гэрээгээ сунгажээ. Энэ тухай Английн Премьер лигийн албаны хүмүүс пүрэв гарагт мэдэгдлээ. Өдгөө 34 настай Жон Терригийн өмнө нь байгуулсан гэрээний хугацаа энэ улирлын эцсээр дуусна.
 
Энэ тухай “Челси”-гийн дасгалжуулагч Жозе Моуриньо ярихдаа “гэрээг сунгасанд маш баяртай байна. “Маш их баярлалаа” гэж хэлэхэд ч багадна. Учир нь Жон Терри бол  шилдэг хамгаалагч” гэжээ.
 
Г.Доржханд
 
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг