sonin.mn

Монголын Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос (МҮСБХ) зохион байгуулж байгаа “Cупер лиг” плэй-оффын тоглолтууд Спортын төв ордонд үргэлжилж байгаа бөгөөд “Хасын хүлгүүд” цувралыг тэргүүлж байна.

Плэй-оффт түрүүлж гурав хожсон баг хагас шигшээд өрсөлдөх эрхийг авах юм. Багууд одоогоор нэгээс хоёр тоглолт хийгээд байгаагаас хоёр тоглолтын дараа улирлыг тэргүүлсэн “SBL Хасын хүлгүүд” 2:0-оор тэргүүлж байна. Харин плэй-оффын эхний шатны хамгийн сонирхолтой тоглолтууд болох “Мадимос шонхорууд”, “Мон Алтиус Мадимос шонхорууд” багуудын цуврал 1:1-ээр тэнцжээ. Харин “Дундговь Альянс Тех харцага” 2:0-оор тэргүүлж эхэлсэн бол “Увс Эрдэнэдрийлинг Ригс”, “Их өргөө аравтууд” багууд 1:1-ээр тэнцсэн байна.

“Үндэсний супер лиг”-ийн плей-оффын оноолт: “Хасын хүлгүүд” vs “Хан талстын ирвэсүүд” 94:93, 122:102 (2:0, “Мадимос шонхорууд” vs “Танан Гарьд” 97:103, 115:103 (1:1), “Дундговь Альянс Тех Харцага” vs “Төв аймаг Төв ургац” 119:100, 103:95 (2-0), “Увс Эрдэнэдрийлинг Ригс” vs “Их өргөө аравтууд” 107:104, 91:98 (1-1) тус тус тогложээ.

Харин гуравдугаар сарын 25-нд 18 цагаас “Хасын хүлгүүд” vs “Хан талстын ирвэсүүд”, 20 цагаас “Мадимос шонхорууд” vs “Танан Гарьд” гэсэн хоёр тоглолт болно.

Д.Өлзий

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг