sonin.mn

ТОКИО. /NHK/. Осака хотноо болсон Японы мэргэжлийн сүмогийн хаврын Харү башёд ёкозүна Хакүхо түрүүлснээр 34 дэх түрүүгээ авлаа. Тэрбээр зургаа дараалан түрүүлж байгаа нь энэ юм.

Өрсөлдөгч бөх ёкозүна Харүмафүжиг давснаар Хакүхо 14 даваатайгаар энэ сарын башёг дуусгалаа.

32 түрүүтэйгээр мэргэжлийн сүмогийн дээд амжилтыг эзэмшиж байсан их аварга Тайхогийн амжилтыг тэрбээр нэгдүгээр сарын башёд түрүүлэн эвдсэн билээ.

Эзэн хааны цомыг авсныхаа дараа Хакүхо “Хоёр сарын өмнөх башёд түрүүлэн дээд амжилт эвдсэнээс хойш миний барилдаан илүү сайжирсан гэж би бодож байна” гэжээ.

Г.Доржханд


Эх сурвалж: "Монцамэ" агентлаг