sonin.mn

Монгол Улсын чөлөөт бөхийн эмэгтэй үндэсний шигшээ багийн тамирчидтай хамтарсан бэлтгэл хийхээр Беларусь, Казахстан, Польш улсын эмэгтэй бөхчүүд Улаанбаатарт ирээд байна.

Манай үндэсний эмэгтэй шигшээ багийн тамирчид хэдхэн хоногийн өмнө ОХУ-ын Санкт-Петербург хотноо болсон “Дэлхийн цом”ын тэмцээнд өрсөлдөж хүрэл медаль хүртсэн. Тус тэмцээнд оролцсон бөхчүүд “Олимп” сургуулийн дэргэдэх Охидын академид бэ묬тгэлд гараад байна. Дээр дурдсан улс орны бөхчүүд 14 хоногийн турш манай оронд байхдаа хамтарсан бэлтгэлд хийхийн зэрэгцээ “Mongolia Оpen 2015” олон улсын тэмцээнд хүч, ур чадвараа сорих юм. Улаанбаатар хотноо болох энэ тэмцээнд 11 орны эмэгтэй бөхчүүд өрсөлдөхөөр мэдүүлгээ ирүүлжээ.

Д.Өлзий


Эх сурвалж: "Монцамэ"