sonin.mn

Монголын чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ баг тамирчид багийн дэлхийн аварга хэмээгддэг “Дэлхийн цом”-ын тэмцээнийг одоогоос хоёр жилийн өмнө нутагтаа хvлээн авч байлаа. Тvvхнээ 7 удаа дэлхийн цомд өрсөлдөхдөө хамгийн анхны мөнгөн медаль, цомын эзэд болж тvvхийн нэгэн хуудсыг эхлvvлсэн бол хэдхэн хоногийн өмнө хvчирхэг бvсгvйчvvл гэдгээ батлан харуулж АНУ-ын хvчирхэг бvсгvйчvvдийг буулган авч харь нутгаас анхны цомоо хvрэл медалиар эхлvvлэн ирсэн юм. “Өглөөний сонин”-ы сурвалжлах хэсэг ч тvvхийг бvтээсэн охидын хамтаар Санкт-Петербургийн дэвжээнээс амжилт , арвинтай ирсэн юм. Аяны богцынхоо хэсгээс уншигч танд хvргэхээр Монгол Улсын чөлөөт бөхийн эмэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Буяндэлгэрийн Батбаяртай уншигч таныг уулзуулж байна.

-“Дэлхийн цом”-ын медалиа ихэрлvvллээ. Баяр хvргэе танд?

-Баярлалаа. Охиддоо vнэхээр их баярлаж байна. Яагаад ч юм өмнө нь мөнгөн медаль хvртэхдээ vvнээс илvv баярлаж байгаагvй. Маш ихээр баярлалаа. Энэ амжилт Монголын чөлөөт бөхийн холбоо, дасгалжуулагч тамирчид, дэмжиж ажилладаг байгууллагуудын амжилт шvv гэдгийг тодотгох нь зvйтэй байх.

-БНХАУ-ын шиг­шээ баг эрх авч энэ тэмцээнд өрсөлдөж чадсангvй. Маш өрсөлдөөнтэй, чөлөөт бөх өндөр хөгжиж байна гэдэг нь харагдлаа?

-Улс бvр л шилдэг тамирчдаа илгээдэг. Манай баг хэсэгтээ Швед, ОХУ, Украйны багуудтай таарсан. Vvнээс тун өрсөлдөөнтэй болох нь анзаарагдаж байлаа. Манай баг ч бас тэдэнд хатуухан сугалаа. Тамирчид ч маш сайн өрсөлдөж vvргээ 100 хувь биелvvллээ.

-Шведийг ялсан. Хамгийн хvнд учраа мэдээж эзэн орон байсан.

-ОХУ-ын багийг 5:3 харьцаатай хожино гэж төлөвлөж байлаа. Э.Сумъяа, С.Бямбацэрэн, Д.Отгонцэцэг С.Цэрэнчимэд Батцэцэг нарыг өрсөлдөгчөө ялна, Э.Нарангэрэл, О.Насанбурмаа, О.Бурмаа гуравт өрсөлдөгчөө хожих 50 хувийн боломж байгаа гэж тооцоолсон. Гэтэл Д.Отгонцэцэг оролцох болом­­жгvй болсноор бидний тооцоо будилж эхэлсэн л дээ. Тэгэнгvvт С.Цэрэн­­чимэд, С.Батцэцэг нарыг цэвэр, С.Бям­­бацэрэнг оноогоор цэвэр ялах даал­гавар өгсөн. Харамсалтай нь Э.Сумъяа өрсөл­­дөгчдөө цэвэр ялаг­­дсанаар манай багийнхны тооцоо бvр алдагдаж 5:3 харьцаатай ялагдсан.

-Гэхдээ О.Насансурмаа Воробьеватай маш сайн барилдлаа гэж харсан?

О.Насанбурмаа сарын өмнө болсон И.Ярыгины нэрэмжит тэмцээнд олимпийн аварга Наталья Воробьевад 10:0 харьцаатай ялагдсан бол энэ тэмцээнд 3:0 харьцаагаар дийлдсэн. Энэ нь манай тамирчны амжилт, ур чадвар ахиж байгааг илтгэж байгаа.

-ОХУ-д ялагдахад та маш их уцаартай харагдсан ч, шууд л дараагийн тактикаа боловсруулж эхэлсэн?

-Тийм ээ.

-Украйнаас 21 оноо салгах?

-Мэдээж, гэвч бид бас буруу тооцоо гаргасан юм бий. Тэмцээний өмнөх бvх тооцоо ОХУ-ын багийн эсрэг л төвлөрч байсан. Хэсгээсээ нэгээр гарахад тус улсын багаас бусдыг нь ямар ч байсан аргална гэж бодож байлаа. Манай тамирчид vнэхээр ялна гэдэгтээ итгэлтэй байсан. Тийм их итгэлтэй байсан барилдаандаа ялагдсаны дараа тамирчид маань сэтгэлээр жаахан унасан. Ерөөсөө ялагдана гэсэн бодол хэнд нь ч байгаагvй.
Тамрчид сэтгэл зvйгээ ийм сайн бэлдэж, өөртөө итгэлтэй болсон нь тун олзуурхууштай. Мэдээж ялагдал нь манай багийнхны хувьд том алдаа болсон л доо. Манайх шагналын 21 оноо цуглуулж чадвал ОХУ-ын багийн өмнө орж, хэсгээсээ нэгээр гарах боломжтой байсан. Дөрвөн удаа цэвэр, нэг удаа оноогоор ялахад л бидний оноо 23 болох байсан л даа. Гэтэл Украины баг ОХУ-ын багийг хожчихсон байсан учраас бид тэдэнд гурван цэвэр ялалт өгч, өөрсдөө дөрвөн цэвэр ялалт авч цэвэр ялалтынхаа тоогоор хожсон бол ОХУ-ын баг мултрах байсан юм. Ингэх боломжтойг украинчууд ч бас мэдэж, тооцоолж л байсан. Гэхдээ бид ийм муухай зvйл хийж, тэдэнтэй хуйвалдахыг хvсээгvй. Тухайн vед украинчууд ОХУ-ын багийг хожсон байсан учир биднийг ч бас буулгаж авна л гэж бодож байсан байх.

-Шийдвэрлэх барил­дааны өмнөх шөнийг асуумаар байна. Намайг ажиглахад шигшээ багийн тамирчид ОХУ-д ялагдчихаад сэтгэлээр их унасан. Гэтэл таныг багаа цуглуулж хурцалж хэлсэн хэдхэн vгэнд чинь маш их урам орсон?

-Бидэнд мэргэжлийн сэтгэл зvйч байхгvй. Дасгалжуулагч хvн загнах vедээ загнаж бас ямар vед сэтгэхvйд нь нөлөөлсөн vг хэлэх вэ гэдэг хамгийн чухал. Тамирчид ганцаар барилдахгvй. Багийн тэмцээн учир нэг сэтгэл зорилготой байх ёстой. Урамдаа биш миний ажил юмдаа.

-Юу гэж хэлсэн юм бэ?


-Нэгдvгээрт багшийгаа зэмлэсэнд уучлаарай гэнэ. Хоёрдугаарт маргаашийн ажилдаа орно. Мэдээж та нар бvх талаараа илvv гэдийг ойлгуулсан.

-Хэн хэний оноо 21 болсон бэ?


-Сvvлийн хоёр барил­даанаас өмнө С.Батцэцэг цэвэр ялж энэ барилдааны эцсийн цэгийг тавьсан. Э.Сумъяа, Шоовдор, Цэрэн­чимэд, С.Батцэцэг нар цэвэр ялснаар манай багийн шагналын оноо 20 болчихсон байсан юм. Хэдийгээр ялах нь тодорхой болсон байсан ч гэсэн О.Насанбурмаа өмнө нь ялагдаж байсан Елена Пирожковатай барилдан 8:5 харьцаагаар ялсан.

-Хvрэл медалийн төлөө АНУ-ыг бут ниргэсэн. Терри Стайнер, Б.Батбаяр нарын тулаан дэвжээнээ vргэлжилсэн?

-/Инээв/ Тvшиг тулгуур болсон Сvхбаатар, Дvвчин багш нар минь амжилтын гол эзэд нь юм. Тэд ямар зөвлөгөө өгөхөө мэднэ. Манайхан ч яаж зааврын дагуу сайн ажилладаг. Хvрэл медаль хvртэх мөчид охидоороо л их бахархаж байлаа.


Эх сурвалж: