sonin.mn

Тайванийн Тайпэй хотноо болж байгаа “Сhallenge Cup of Asia” тэмцээнд хүчээ сорьсон Монголын хоккейн баг тамирчид өнөөдөр хүрэл медалийн төлөө Тайландын багтай өрсөлдөнө.

Азийн хоккейн холбооноос зохион байгуулдаг тус тэмцээнд оролцож буй манай шайбтай хоккейн шигшээ баг өчигдөр гурав дахь тоглолтоо хийж ялагдсан байна. Энэхүү Монгол-Тайваний тоглолт өчигдөр буюу гуравдугаар сарын 18-ны өдөр болж 8:2 оноогоор Тайванийн багийн хожлоор өндөрлөв. Манай хоккейчид өмнөх тоглолтод АНЭУ-ын багт 1:6-аар хожигдсон юм. Тус тэмцээнийг Тайвань, АНЭУ-ын багууд гурван хожилтой тэргүүлж байгаа бол Монгол, Тайландын багууд нэг хожилтой удаалж байна. Харин Макао улсын шигшээ баг дөрвөн хожигдол авч тэмцээнээ дуусгажээ.

Өнөөдөр буюу гуравдугаар сарын 19-ний өдөр АНЭУ-Тайваны багууд аваргын төлөө, Монгол-Тайландын багууд хүрэл медалийн төлөө өрсөлдөнө.

Д.Өлзий


Эх сурвалж: "Монцамэ"