sonin.mn
2015 оны 02 дугаар сарын 25-27 ны өдрүүдэд “Жүдо бөх”-ийн Залуучуудын УАШТ спортын төв ордонд боллоо. Тус тэмцээн нь эрэгтэй, эмэгтэй тус бүр 8 жинд болж жин бүрийн улсын аваргууд энэ оны 10 дугаар сард Арабын нэгдсэн улсын Абу Дабу хотод болох залуучуудын ДАШТ-нд оролцох эрхийг авчээ. Эрэгтэйчүүдийн 27, эмэгтэйчүүдийн 17 дахь удаагийн  УАШТ-нд хот, хөдөөгийн нийт 61 байгууллагын 280 тамирчин өрсөлдсөнөөс МУГД Ш.Цэвэлмаа  дасгалжуулагчтай Хан-Уул дүүргийн өсвөрийн шигшээ багийн  тамирчид
 
-44 кг жинд  Наранцэцэг алт
 
-52 кг жинд  Алтанцэцэг алт
 
-57 кг жинд  Буянхишиг мөнгө
 
-70 кг жинд  Хулан – алт, Адилцэцэг-мөнгө
 
-78 кг жинд Жавзанмаа мөнгөн  медалуудыг тус тус хүртэж багийн дүнгээр алтан медалийн эздээр тодорлоо.