sonin.mn
Завхан аймгийн сар шинийн золголтын үйл ажиллагаа Монгол бөхийн өргөөнд болж тус аймгийн харъяат 48 бөхийн барилдаан зохион байгуулахад улсын начин Л.Лха-Очир түрүүлсэн байна. Энэ барилдаанд Алдархаан сумын харьяат, улсын начин Л.Лха-Очир түрүүлсэн бол Их-Уул сумын харьяат, аймгийн арслан Б.Чимэдвандан үзүүрлэж, Отгон сумын харьяат, аймгийн заан Т.Бэгзсүрэн шөвгийн гуравт шалгарав. Дунд шөвөгт Шилүүстэй сумын харьяат, аймгийн арслан Ж.Сүхбат, Дөрвөлжин сумын харьяат, аймгийн арслан П.Батмөнх, Баянтэс сумын харьяат, аймгийн харцага Э.Баасандорж нар үлдсэн байна.
 
Д.Өлзий
Эх сурвалж: