sonin.mn

Жүдочид Хонконг-д хүчээ өнөөдөр Хонконг-д эхэлсэн жүдо бөхийн олон улсын тэмцээнд манай шилдэг залуу тамирчид хүч ур чадвараа сорин оролцож байна. Тэмцээн гурав хоног үргэлжилж, ням гарагт өндөрлөх бөгөөд “Хонконг 2015”-д барилдаж байгаа Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулахад, эрэгтэй жүдочдоос 55 кг-д Р.Алтанбагана /Женко/, Ч.Чинхүсэл /БТСДуС/, 60 кг-д У.Басхүү /Женко/, 66 кг-д Б.Пүрэвдаваа /Женко/, 73 кг-д О.Бадмаанямбуу /Женко/, +100 кг-д Б.Лхагва-Очир /Женко/, Т.Түвшинтулга /Женко/нар хүч үзэж байгаа юм. Харин эмэгтэй бөхчүүдээс 45 кг-д Г.Мядагбадам /Боржин төв/, 48 кг-д Б.Хорлоо /Женко/, 52 кг-д Б.Мөнхжаргал /Женко/, 57 кг-д М.Ичинхорлоо /Женко/, 70 кг-д Ц.Мөнхгэрэл /Женко/ нар барилдаж байна.

 

Д.Өлзий

Эх сурвалж: