sonin.mn
Монголын анхны мэргэжлийн хөлбөмбөгчин Алтанхуягийн Мөрөн Сербийн Лигт орж тоглох боломж гарчээ. Тайландын “Краби” багтай гэрээ байгуулж байсан А.Мөрөн энэ удаа Серб улсын мэргэжлийн багуудад шалгуулахаар Белград хотноо гурван долоо хоногийн турш бэлтгэл хийлээ. Тэрбээр, Сербийн I лигийн 4 багтай хамтарсан бэлтгэл хийхийн хажуугаар хувийн дасгалжуулагчтайгаа өдөр бүр бэлтгэлээ базаажээ. Өвлийн завсарлагааны дараа Сербийн хөлбөмбөгийн лиг ирэх бямба гарагт эхлэх юм. А.Мөрөн чөлөөт агентын хувиар I лигийн нэг багтай гэрээ байгуулах урьдчилсан тохиролцоонд хүрсэн бөгөөд энэ сарын 6-нд гэрээнд гарын үсэг зурж, албан ёсоор баталгаажуулсаны дараа л клубын нэр нь зарлагдах юм.
 
Сербийн лиг нь Европын топ лигүүдийн түвшинд хүрэхгүй ч жил бүр эндээс Англи, Герман, Италийн лигүүдийг зорих шинэ авьяастнууд тодордог учраас Европын топ лигүүдийн скаутуудын анхааралд өртөх боломж өндөртэй гэж тооцогддог. А.Мөрөн Монгол Улсын шигшээ багт дуудагдсан учраас Сербийн лигийн бямба гарагт болох 16 дугаар тойргийн дараа эх орондоо ирж, Зүүн Тиморын багтай хийх урьдчилсан шатны тоглолтод оролцоод буцах юм.
 
Д.Өлзий
Эх сурвалж: