Ертөнц дээр хачин жигтэй үзэгдэл, сонин содон нэр томъёо байхыг алийг тэр гэх вэ. Канадад л гэхэд мэргэжлийн бөхчүүдээс бүрдсэн “Хүчит барилдааны нам” гээчийг 1999 онд байгуулсан тухай хаа нэгтээгээс уншиж байснаа санав. Тус намын дарга сонгох үйл явц бүр ч содон. Нас биед хүрсэн мэргэжлийн 11 бөх хоорондоо барилдаж, босоо үлдсэн нэг нь улс төрийн тус намын дарга болдог байх юм.
Хэдий тийм ч тэд байгаль орчин, эдийн засгийн асуудлууд, НАТО-д эзлэх Канадын байр суурь гэхчилэн ул суурьтай хийгээд санаанд оромгүй үзэл баримтлалыг дэвшүүлдэг нь дэлхий нийтийн анхаарлыг татдаг байх юм. Үүнээс гадна бидний оршин тогтнож байгаа “цэнхэр бөмбөг” тойроод хошин нэртэй нам цөөнгүй байдаг байж. Тэгвэл Дээд шүүхэд бүртгүүлж тамга, тэмдэг аваагүй ч манай улсад ийм төрлийн нам үүсээд цөөнгүй жилийг ардаа орхижээ.
Тэр нь “Хурдан морь, зугаа цэнгэлийн нам” билээ. Тус нам Сангийн сайд асан Ч.Улаанаас эхлээд “Ажнай” Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Г.Батхүү, гишүүн асан Ц.Цэнгэл гэх мэт удирдах зөвлөлийн гишүүнтэй. Мөн УИХ-д суудалгүй ч гишүүн олон бий. Гэхдээ арай ч дарга сонгох үйл явцаа “Дүнжингарав” уралдаанаар шийддэггүй.
Харин жил бүрийн тэргүүн сард уламжлал болгон явуулдаг тус уралдааныг “Намын гишүүдийн их чуулган” гэж нэрлэж болох юм. Канад бөхчүүдийн нам байгаль экологид ихээхэн анхаарал тавьдаг бол манай улсын “Хурдан морь, зугаа цэнгэлийн нам” ч мөн ялгаагүй. Тэд харин малын бэлчээрийг хамгаалахаар морьдоо зуу зуугаар нь барьж, хоолыг нь сойдгоороо бусдаас ялгаатай.
Орчин үеийн нэршлээр бол “Адууны зөв хооллолтын клуб”, “Морьдын фитнесс" ажиллуулж, бэлчээр хамгаалдаг гэх үү дээ. Тэдний хийдэг бас нэг гол ажил нь шинэ зууны боловсролын салбарт ихээхэн анхаарч, анги дүүргэлтэд ихэвчлэн санаа тавьдаг. Хэрэв хурдан морины хүүхэд хичээлээ таслахгүй, ангийнхнаасаа хоцрохгүй байвал Ерөнхий боловсролын сургууль барих мөнгөгүй манай улсад том “дарамт” болно гэдгийг тэд аль эртнээс гадарладаг байсан.
Гэтэл тус намын гол бодлогыг ойлгоогүй байж, хүүхдийн төлөө гэсэн нэртэй хийх “юм”-гүй байгууллагууд “Хурдан морины хүүхэд хичээлээсээ хоцорч, тасалдаг учир сурлагаараа бусад хүүхдүүдээс илүү хоцрогдолд ордог нь тогтоогдсон” гэсэн мэдээлэл цацаж л байдаг...
Үүнээс гадна тус нам бага насны хүүхдүүдийн ясны бүтэц, болоод бусад бие мах бодийн бат бөх эсэхийг хялбархан шалгаж чаддагаараа цэнхэр гариг дээр орших бүх намаас “давуу” талтай. Тийм ч учраас тус намынхан хурдан морины хүүхдээ “Унаач” гэж нэрлэдэг. Унаач гэдэг нь маш хурдтай давхиж явахад нь мориноосоо унаад амьд үлдэх гэсэн ойлголт бололтой юм.
Үнэхээр ч сүүлийн жилүүдэд болсон уралдаанд мориноосоо унаач хүүхдийн тоо эрс олширсон статистик бий. “Монголын хүүхдийн язгуур эрхийг хамгаалах холбоо”-ноос өнгөрсөн жил гаргасан судалгааг авч үзвэл сүүлийн гурван жилд 700 гаруй хүүхэд хурдны замд чөлөөт уналт хийжээ. Мөн тэдний “Унаач” гэдэг нэрэнд тохироогүй, тус намын бодлогын шалгуурыг даагаагүй 20 гаруй хүүхэд харамсалтайгаар амиа алджээ.
Тус төрийн бус байгууллагын зүгээс эрүүл мэндийн яамнаас гаргасан судалгааг авч ашигласан тул эргэлзэх зүйлгүй гэнэ. Тэгвэл тун саяхан л гэхэд телевиз, олон нийтийн цахим сүлжээгээр “Дүнжингарав” уралдааны үеэр 5-6 морь нэгнийгээ дайрч унагаад нэг хүүхэд босч ирээгүй аймшигт бичлэг нийтийн дунд түгэв. Энэ бичлэгийг үзсэн олон хүний айдас төржээ. Яг хэзээний бичлэг болох нь үнэхээр ойлгомжгүй. Саяхан болсон “Дүнжингарав"уралдааныг зохион байгуулагчдын зүгээс хуучин дүрс ашиглаж, мэдээлэл цацлаа гэсэн бухимдалтай.
Харин олон нийт өнгөрсөн амралтын өдөр уралдаан мөн гэдэгт бат итгэжээ. Мөн Сүхбаатар аймагт саяхан болсон уралдааны дээд гурван насанд 27 хүүхэд “Унаач” гэсэн нэрээ хамгаалж, тал хувь нь бэртжээ. Тэгвэл цагдаагийн байгууллагын өгсөн мэдээгээр, ГССЗТ-д яг одоогийн байдлаар 11 унаач хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бол “Дүнжингарав” гэх их хурлын шийдвэрээр долоон хүүхэд мориноосоо унажээ.
Харин ММСУХ-ноос “11 хүүхэд мориноос ойчсон албан ёсны мэдээлэл гарснаас нэг нь зөөлөн эдийн гэмтэлтэй, 10 хүүхэд ямар нэг гэмтэл, бэртэл аваагүй” гэсэн мэдэгдэл гаргасны сацуу буруу мэдээлэл тараасан хувь хүн, албан байгууллагатай шүүхийн өмнө уулзах тухай агуулга ч бас илгээв. Намын дотоод ажилд нь хөндлөнгөөс хошуу дүрэхээр арга ч үгүй байх л даа.
Тиймээс яг энэ үеэр ард түмэн “Хурдан морь, зугаа цэнгэлийн нам”-ын өвөл зохион байгуулдаг “Дүнжингарав” болоод бусад “чуулган”-ыг эсэргүүцэж, өөр өөрийн хэмжээнд шаардлага тавих болов. Тэдний шаардлага уг нь маш энгийн аж. Товчхондоо морин уралдааныг шинэ шатанд гаргах тухай л яриа, хөөрөө юм. Тэдэн дунд өвлийн уралдааныг зогсоох нь зүйтэй гэсэн цөөнхийн бүлэгч бас бийг дурдах нь зүйтэй.
Харин “Хурдан морь, зугаа цэнгэлийн нам”-ынхан буюу Монголын морин спорт уяачдын холбооноос тэдний шаардлагын хариуд “Өвөл зохион байгуулдаг уралдаан гэж хаа ч байхгүй. Харвын тэргүүн сар гараад гурав хонож байна” гэсэн тайлбар өгөв. Нээрээ ч тэдний буруу биш. Наадмын маргааш намар, Битүүний маргааш хавар шүү дээ. Харин энэ мэт аар саархан мэт боловч агуулгаараа асар том тус тэмцэлд Хүүхдийн төлөө үндэсний төв болоод хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудын байр суурь тодорхой бус.
Тэд хэдхэн жилийн өмнөөс хамгаалах хувцас, даатгал зэргийг ярьж, үүнийгээ ажил хэрэг болгосон тухай сайрхаж байв. Үнэндээ нэг хэсэг шаардлага хүртэл хүргүүлж явсан л даа. Гэвч хийсэн ажпынх нь араас “Унаач” хүүхдүүд хатуу шалгуур даахгүй хорвоог орхих нь цөөрөхгүй гунигт мэдээ хөвөрсөөр л байна.
Засгийн газрын шийдвэр ба зөөлөн эд
“Хурдан морь, зугаа цэнгэлийн нам”-аас Засгийн газрын тогтоолын дагуу зохион байгуулдаг “Дүнжингарав” чуулганд нэг хүүхэд зөөлөн эдийн гэмтэл авсан тухай зохион байгуулагчдын мэдээллийг дээр дурдсан. Үнэндээ Засгийн газрын шийдвэр юм хойно зөөлөн эд ч яамай. Тэртэй тэргүй хурдан морины хүүхэд өөрөө “Унаач" юм хойно тэр зэргийн зүйл байх.
Ийм ойлголтыг ч үнэндээ тус намын удирдах зөвлөлөөс биш төв хорооноос ард түмэнд хүчээр төрүүлэхийг хүсдэг. Гэвч тухайн хүүхдийн зөөлөн эдийн гэмтэлд Засгийн газраас гадна ММСУХ-ны Зохион байгуулах комисс, Хүүхдийн төлөө газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Цагдаагийн Ерөнхий газар, Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төв, Төв аймгийн ЗДТГ, Аргалант сумын нутгийн удирдлагын байгууллагууд зохион байгуулалтад оролцсонооро буруутай.
Энэ ч яах вэ, хийсэн ажлын үр дүнг буруу ойлгосон мулгуу иргэдийн туйлшрал хэмээн ойлгож болох. Харин өмнөх гурван жилийн хугацаанд бэртсэн 800 орчим хүүхэд болоод 20 гаруй балчир хүүхэд Засгийн газрын шийдвэрээр хорвоог орхисон гэдэгт итгэхэд үнэхээр бэрх. Үнэндээ ийм зүйл байх ч боломжгүй. Тэгвэл үүний нөгөө талд Засгийн газар тогтоол гаргаагүй, “Хурдан морь, зугаа цэнгэл”-ийн намаас зөвшөөрөл аваагүй уралдааныг яах вэ. Тус уралдаанаас бэртсэн, гэмтсэн хүүхдүүд хуулийн дагуу яг ямар “ялалт” өөрийн талдаа авсан бэ гэдэгт ичмээр тоо гарах нь дамжиггүй. Тиймээс “Хурдан морь, зугаа цэнгэлийн нам’’-ын одоо хэрэгжүүлж буй хөтөлбөрийг богино настай байгаасаа гэж найдъя.
“Намын их хурал”-ын ашиг
Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэр Цагаан хөтөлд зохион байгуулсан Дүнжингарав “чуулган”-д албан мэдээгээр 21 аймаг, нийслэлийн 200 гаруй сум, есөн дүүргийн 400 орчим уяач 600 гаруй хурдан хүлэг морьдоо уяж оролцжээ. Мөн 8000 тээврийн хэрэгсэл, 45 000 гаруй үзэгч сонирхож, давхардсан тоогоор 600 орчим хүүхэд хурдан морь унаж уралдсан байна.
Албан бус эх сурвалжийн мэдээгээр, тус уралдаанд нэг мориноос 100 мянган төгрөгийн хураамж авдаг байна. Зөвхөн бүртгэлийн ашиг нь ойролцоогоор 60 сая төгрөг болж байна. Үүнээс гадна морь дагаж давхидаг данагар жийп тус бүр 1.5 сая төгрөг төлж “давуу эрхийн хувьцаа” авдаг ажээ. Нэг насыг багаар бодоход 50 машин дагадаг.
Үүнд мэдээж, хүн эмнэлэг, мал эмнэлэг, “чуулган”-ыг зохион байгуулах комисс, “нам”-ын удирдлагууд, сэтгүүлчдийн автомашин багтана. Бүр ихээр бодоход тэд “төмөр” цувааны тал хувийг эзэлнэ гэж тооцьё. Тэгвэл үлдсэн 25-ыг гурван насны морьдын цуваанд шилжүүлэхээр тоо бодож сууснаас тоосго өрөх нь хялбар гэж үздэг болсон бидний үеийнхний толгой лав эргэж гүйцнэ.
Д.Ганбаатар
Эх сурвалж:
Сэтгэгдэл0
М.Энхболд гэж нэг дүлзэн царайлсан АМЬТАН. Түүнээс болж байна.
яааг үнээн
Муусайн зугаа цэнгэл хөөгчид та нар ардын хүүхдийн эрүүл мэндээр битгий тоглоод бай. 11 хүүхэд унах чинь бахархал чинь юм уу. Тэр хүүхдүүд асар том эрсдэлд орсон байхад юу ч болоогүй юм уу та нарынхаар. Магадгүй тээр хүүхдүүдэд дотуур ямар нэгэн бэртэл үүсээд хэдэн жилийн дараа илэрч гарч ирэхгүй гэх баталгаа та нарт байна уу. Морь хүүхдийн алуурчид болсон олигархууд сөнөтүгэй
Засгийн газар уралдаан зохион байгуулах шийдвэр гаргаж байгаа нь маш буруу байна. Унаач хүүхдүүдийн рэхийг хамгаалаад дуугарах гэхлээр ЗГ-ын тогтоол гарсан гэж амыг нь таглачихаад хэдэн олигархиуд хүссэнээ хийж байна шүү дээ. Ер нь үндэсний баяр наадмаас бусад үед зохион байгуулагдаж байгаа бөх, хурдан морины уралдааныг тэр ҮБХ, МСУХ зэрэг ТББ-ууд нь зохион байгуулааад яваг. Зохион байгуулж чадахгүй, хүүхдийн амь нас эрүүл мэндийг хохироосон бол төр засаг олигтойхон арга хэмжээ авч байг. Тэгэхгүй ЗГ нь өөрөө шийдвэр гаргачихаар эргээд хариуцлага тооцож чадахгүй байна шүү дээ. М.Энхболд гэдэг нөхөр энэ балай ажлаа зогсоогооч тэнэг царайлчихаад.
Дэмжиж байна. Засаг оролцож хуваарийг нь баталдаг үндсээрээ буруу
Ene huu bur shavar barimal shig bolchihson baina sh dee.
ХМЗЦ нам маш онвчтой нэр томьёо. Ер нь тэгээд тэд өөрсдийн хүүхдийг морины бараа ч харуулдаггүй муусайн ядарсан ардын хүүхдээр л тоглодог. Тийм л сайн юм бол хүүхэд үр ач нараараа унуулалдаа муусайн хувалзнууд
Яг зөв. Хурдан морь уралдуулах дүрэмд нь өөрийн хүүхэд буюу маш ойрын төрлийн хүүхдээр хурдан морь унуулна гэж оруулах хэрэгтэй. Нөгөө социализмын үед өөрсдийн хүүхдээр л морь унуулдаг байсан шүү дээ.
Mori unaad davaa davj chadahgui, aduu manaad heer honoj chadahgui , morinii tavag haraad oilgohgui ,yadaj holsii n ch husch amjihgui manlai uyachid ih bna shuu.sharaa sharaa.
Tuilshraad bgaarai ats min, ene humuus harin ch aduunii soyoloo sporsorloj l bgaa humuus, tendees ashig harsan guilgachid bish. Harin ovol joohon huuhed unaj bn u gui yu ochood harsan ni deer
Чи МАН-ынхаа уяачдыг яагаад наад намдаа оруулаагүй юм бэ?Рааш, М.Энхболд гээд олон авлигачин байгаа шүү дээ, танай намд.
Нам дамжсан олигархууд гэдэг яг эд нар ажгуу
хүрэл зүрхтэй хүн дүрстэй араатангуудаас ардын хүүхдийг хамгаалъя, заавал хүүхдээр унуулах ёстой юм бол өөрсдийн нь хүүхдээр унуулдаг болгоё, улаан, энхболд, батхүү г.м. хүмүүс хүүдээрээ морь унуулж харагдаач, ойртуулах ч үгүй
Соц үед цөвхөн өөрийн хүүхдээр морь унуулдаг байсан нь үнэн.Унах хүүхэдгүй уяач эцэг эхтэй нь гэрээ хийж өндөр шан харамж өгч унуулдаг тэгээдч хурдан морьний хүүхэдгүй уяачид тэгс гээд үр хүүхдүүддээ өвлүүлээд өгдөг байсан.Одоонийхтой адил ядуусын хүүхдүүдийг үхсэнч гарзгүйд тооцдог унаач хүүхдийг идэх хоолоор нь хүртэл сойдог гээд бодхоор дээр үеийн феодалуудын зугаа цэнгэл гамингуудын доромжлол гэнэ үү гэхээс яавч наадам гэж хэлхээргүй байлтай!!Өвөл нааддаг зун эрлийзүүд эрлийз наадам хийдэгч гэх шиг сонин юмч их дуулддаг болжээ хөөрхий.Монголын уламжлалт гэсэн бологныг уусган үгүйрүүлээд байдаг цаагуураа хятадчилаад л байх шиг.Бараг машиний уралдаан болдог гээд хачирхах хүнч цөөнгүй!Амьтан хүүхэд өвлын хүйтэнд тамлаж байхаар өөрсдөө хулгайлсан мөнгөөрөө туулах чадвартай машинаа авчираад унаад уралддаг бол олон хүн үзэх биз!Үхсэнч дутуугаа гүйцээж дундуураа дүүрэгсэн нам бараадаж улсыг хоосолж явдаг бэртэгчингүүд юм чинь маньд ердөөч хамаагүй яг унаач хүүхдүүдтэй адил.
Oligarhuud turoor toglohoos gadna huuhdiin amiar togloj bna6.
huurhiidee byatshan urs mini aavdaa zoduulj ami nasaa aldana bayachuudiin zugaa bolj ami nasaa aldana olon huuhdiin ner barisan bayan guilagchinguud haana yavna ve ichihgui iim tiim umnii shildeg ene ter geed tsaas gardaj avch ugaaj ene ter tenegtej baigaadaa, ta nar l ene balairliig zogsooh yostoi huch um shuudee, eviidee urs mini,
Erliiz hun mori uraldahaar erliiz bish haragddag sain taltai yum daa.
Муусайн зугаа цэнгэл хөөгчид та нар ардын хүүхдийн эрүүл мэндээр битгий тоглоод бай. 11 хүүхэд унах чинь бахархал чинь юм уу. Тэр хүүхдүүд асар том эрсдэлд орсон байхад юу ч болоогүй юм уу та нарынхаар. Магадгүй тээр хүүхдүүдэд дотуур ямар нэгэн бэртэл үүсээд хэдэн жилийн дараа илэрч гарч ирэхгүй гэх баталгаа та нарт байна уу. Морь хүүхдийн алуурчид болсон олигархууд сөнөтүгэй