sonin.mn
Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт энэ долоо хоногт анхны тоглолтоо хийхээр болжээ. АНУ-ыг зорьж, мэргэжлийн боксын холбоотой таван жилийн гэрээ байгуулж, гарын үсэг зурсан тэрбээр боксын спортод 30 гаруй жилийн амьдралаа зориулсан дасгалжуулагч Жо Гуссений удирдлагад бэлтгэлээ базааж байгаа юм. Н.Төгсцогт Лос-Анжелес хотын Ван Найс дүүрэгт орших “Ten Goose Boxing Gym” клубт бэлтгэлээ базааж буй. Түүний өрсөлдөгчийн нэр хараахан тодорхой болоогүй байгаа аж. “King Tugsu” хэмээх рунгийн нэртэй болсон түүний тулааныг тэсэн ядан хүлээсэн хүн олон байгаа юм.
 
Б.Номуун
Эх сурвалж: