sonin.mn
Монголын Эрүүл Мэндийн Салбарынханы дунд анх удаа зохион байгуулагдсан  "Хамгийн чухал нь эрүүл мэнд " спортын наадам “Буянт-Ухаа” спорт цогцолборт амжилттай болж өнгөрлөө.
 
Өнгөрөгч Баасан- Ням гаригуудад болсон уг наадамд  Эрүүл мэндийн салбарт үйл ажиллагаа явуулж буй төрийн 39 байгууллага,  хувийн хэвшлийн 10 байгууллагын  1800-аад тамирчид гар бөмбөг, сагсан бөмбөг, ширээний теннис, шатар гэсэн спортын дөрвөн төрлөөр өрсөлдсөн  юм. Тэмцээний нийлбэр дүн гарахад нийт  34 оноогоор АШУҮИС-ын баг тамирчид АЛТАН ХУНДАГА ЦОМ-ын эзнээр шалгарч 3,000,000 төгрөг, ЭХЭМҮТ Шилдэг хөгжөөн дэмжигчтэй байгууллагаар шалгарч 200,000 төгрөгний мөнгөн шагналаар тус тус шагнагдсан байна.
 
Уг наадамд Монос Группийг төлөөлөн оролцсон баг тамирчидын хувьд нийлбэр дүнгээр 153 оноо авч,  18 дугаар /хувийн хэвшлийн байгууллагуудын 1-р байр/ байранд орлоо.
Үүнд:
1.    Сагсан бөмбөг эрэгтэй –  17-р байр
2.    Сагсан бөмбөг эмэгтэй-   4-р байр
3.    Гар бөмбөг эрэгтэй -        10-р байр
4.    Гар бөмбөг эмэгтэй –       17-р байр
5.    Шатар эрэгтэй -                 36-р байр
6.    Шатар эмэгтэй –                3-р байр
7.    Ширээний теннис эрэгтэй – 0.00
8.    Ширээний теннис эрэгтэй – 0.00
Тэмцээнд амжилттай оролцсон нийт баг тамирчиддаа цаашдын ажил амьдралд нь өндөр их амжилтыг хүсэн ерөөе!
 
СПИРТИЙГ ТЭВЧЬЕ!
СПОРТЫГ ДЭМЖЬЕ!
 
Монос Группийн Мэдээлэл, Олон Нийттэй Харилцах Алба