sonin.mn
Афганистан улсад байлдаж байсан ЗХУ-ын цэргүүдийн гэгээн дурсгалд хүндэтгэл үзүүлэх боксын олон улсын “А” зэрэглэлийн тэмцээнд 56 кг-д Тусгай сургалттай БТС-ын дунд сургуулийн /ТСБТСДуС/-ийн тамирчин ОУХМ Б.Мишээлт алтан медаль хүртжээ.
 
ОХУ-ын Комсомольский на Аморе хотод энэ сарын 11-15-нд зохион байгуулсан тус тэмцээнд есөн улсын 130 тамирчин есөн жинд аваргын төлөө өрсөлдсөн байна.  Уг тэмцээний 52 кг-д “Барселона” клүбийн тамирчин Б.Төмөрхуяг хүрэл медаль хүртэж, 49 кг-д Д.Мөнх-Эрдэнэ шөвгийн наймд шалгарсан бол 60 кг-д Баянхонгор аймгийн залуу тамирчин М.Батбаяр, Э.Элбэг нар эхний учраадаа ялагдсан байна.
 
Энэхүү тэмцээнд ОХУ-ын боксчид есөн жингийн наймд нь түрүүлжээ. Харин 56 кг-д алтан медаль хүртсэн ОУХМ Б.Мишээлт энэ тэмцээний “Шилдэг боксчин” шагналын  эзнээр тодорсон байна.
 
Д.Өлзий
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг