Монголын хөлбөмбөгийн холбоо/МХБХ/- ны ээлжит Их хурал энэ сарын 27-нд болно. Энэ талаар хөлбөмбөгчдийн төлөөлөл мэдээлэл хийлээ. Тэдний зүгээс энэ удаагийн Их хурлаар МХБХ-ны Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, Гүйцэтгэх хорооны гишүүдийг сонгохоос гадна Монголын хөлбөмбөгийн хөгжлийн хувьд шийдвэрлэх үйл явдал болно гэдгийг онцлов.
Тус холбооны өмнөх Ерөнхийлөгчтэй холбоотой МХБХ-ны нэр хүнд FIFA /Олон улсын хөлбөмбөгийн холбоонд унасан байгаа энэ цаг үед ээлжит сонгуулийг ОУХБХ-ноос хүлээн зөвшөөрсөн дүрмийн дагуу шударга явуулж, зөв удирдлага, зөв багийг сонгохын төлөө “Хөлбөмбөгийг хөлбөмбөгчдөд” гэсэн уриан дор үе үеийн хөлбөмбөгчид нэгдэн ажиллаж буйгаа зарласан юм.
Мөн МХБХ-ны одоогийн нөхцөл байдал, холбооны удирдлагуудын дүрэмдээ оруулсан хууль бус өөрчлөлтүүд болон их хуралд сонгогдсон төлөөлөгчдийн дунд улс төрийн албан тушаалтнууд байгаа хэмээн мэдэгдлээ.
МХБХ-ны Дэд ерөнхийлөгч асан, гүйцэтгэх захирал Б.Мэдрээ хэлэхдээ, “МХБХ нь байгууллагын хувьд уналтанд орчихсон, сүүлийн үед үйл ажиллагаа нь дампуурчихсан байгаа.
Холбооны өмнөх Ерөнхийлөгч авлигын хэргээс болоод ОУХБХ-ноос хөөгдсөн. Энэ байгууллага 60 гаруй жилийн түүхтэй ч сүүлийн 17 жилийн турш байнга хууль дүрмээ зөрчдөг, шударга бус байдал давамгайлж, үйл ажиллагаа нь нэг хүний ес бус үйл ажиллагаанаас шалтгаалдаг аж.
Одоо удахгүй удирдлагуудаа сонгох хурал болох гэж байна. Энэ хуралд МХБХ-ны үйл ажиллагааны дагуу хөлбөмбөгчид, дасгалжуулагч, шүүгчид нэгдэж хөтөлбөр боловсруулж нэр дэвшихээр болсон" гэв.
Хэвлэлийн хуралд тус холбооны Ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Мэдрээ, дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч Б.Буман-Учрал, Г.Ганхүү, гүйцэтгэх хороонд нэр дэвшиж буй Г.Мөнхчулуун, Д.Тэрбаатар, Ж.Хишигжаргал болон хөлбөмбөгчдийн төлөөлөл оролцов.
Ж.Болор
Гэрэл зургийг Т.Чимгээ
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0
Шудрага хүн тул Б.Мэдрээг сонгоцгооё!
Мэдрээ Ганхvv хоер энэ спортоор олон жил амьсгалж бас сайн тоголдог хvмvvc, дажгvй аваад явах бх шvv!!!
Buman- uchraldaa amjilt husie!
Medree ih yum hiij buteesen hun tsaashdaa ch hj buteeh bh amjilt husii. Ter yoronhiilogchiin zovloh ganbaatar boliyoo har PR chin gar yu ch hj buteej bgaagui am n ajildag bh.
Эд нар хөлбөмбөгийг яаг хөгжүүлнэ шүү. Хахах. Улаан луйварчид.
ene medree bolon ganxvv nar yawch olon nvdelj uuj udexgvi .xarun elbegdorj bolon tvvnii xar p r chun ganbaatar nar mashh shunaltai ,yaj ch medex ayltai xvmvvs .tiimees bu medree zaxurliig demjuj baina .
Мэдрээгийн царайг нэг хардаа. Энэ хүн яаж Монголыг төлөөлж чадах билээ. Эхлээд ярьж суралдаа. Гацдаг өвгөн минь. Залуу хүн эрч хүчтэй, зоримог, шийдэмгий байдаг шүү. Ганбаатар чи шүү. Чамайг дэмжиж байна.
Чи морь Ганболдын шавхрууг идсэн дурак байна даа.Хөлбөмбөгчин биш байна.Хөлбөмбөгт шударга зарчимч хүн хэрэгтэй болохоос Хар пиарчин шиг сайхан гацдаггүй ярьдаг араар тавьдаг хүн хэрэггүй байдаг юм охин минь
ene Ganbaatar geed baigaa nuhur boliooch!!! Chi Mongoliin hul bumbugiin tuluu heden gramm huls tusluulsan um? Mori Ganboldiin idseniig hajuunaas ni harj baisan uchir appetit ni hudluud gijig hureed baigaa tuunees chamd uur yamarch id shid baihgui yadaj Moriin derged baihdaa boli gej heegui gulug chi! Herev chmaig bolvol bid suult hiij baigaad FIFAd urguh bichig barina.chamaas busad naad uls chini idsen ch olon litr huls ursgasan uchir erhtei humuus baina.Chi gulug mini icheech hovdog havnii derged baisaar baigaad gedes chini tsadahaa baigaad uuriigee hard tolind hutsaad baigaa um uu?
Buman Uchral bol hul bumgiin tuluu hiisen gavyatai heleh ugtei, nertei aaviin huu? Ganbaatraa chi hen bee? Icheech!
teneg shynal ganbaatar boli zewvvn xog