sonin.mn
Тайланд улсад энэ сарын 9-16-нд зохион байгуулсан Ази тивийн 35 дахь удаагийн аварга шалгаруулах тэмцээний дугуйн уралдааны эмэгтэйчүүдийн 30 км-ын ангилалд манай улсын тамирчин Түвшинжаргалын Энхжаргал гуравдугаар байр эзэлж хүрэл медаль хүртлээ. Энэ зайд аваргын алтан медалийг БНСУ-ын тамирчин, мөнгөн медалийг Японы дугуйчин тус тус хүртсэн байна. Т.Энхжаргал 2014 онд Ази тивийн 34 дэх удаагийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 30 км-ын ганцаарчилсан уралдаанд хүрэл медалийн эзэн болсон юм. Харин өмнө нь Энэтхэгт болсон эмэгтэйчүүдийн цуваа гараатай 28 км-ын уралдаанд түрүүлж Ази тивийн аваргын алтан медаль хүртэж, Монгол Улсын түүхэн дэх тивийн аварга анхны дугуйчин болсон шилдэг эмэгтэй дугуйчин билээ.
 
Д.Өлзий
Эх сурвалж: