sonin.mn

Монгол Улсын буудлагын шигшээ багийн тамирчид Кувейт улсын Эзэн хааны нэрэмжит олон улсын Гран При тэмцээнд өрсөлдөж байна. Тэмцээний эмэгтэйчүүдийн 3x20 дасгалд Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, олон улсын хэмжээний мастер Ч.Нарантуяа нар өчигдөр финалджээ. Гавьяат тамирчин О.Гүндэгмаа долоо, Ч.Нарантуяа зургадугаар байрт тус тус шалгарсан байна.

Тэмцээний эхний өдөр 10 метрийн хийн урт бууны дасгалд цэц мэргэнээ сорьсон манай тамирчин Ч.Нарантуяа мөнгөн медаль хүртсэн. Дэлхийн шилдэг мэргэн буучид өрсөлддөг энэхүү тэмцээнд Монгол Улсын буудлагын шигшээ багийн тамирчид анх удаа оролцож буй бөгөөд тэмцээн энэ сарын 31-нд өндөрлөнө.

Ц.Заяа
Эх сурвалж: