sonin.mn

 Парис хотын "Роберт Шарпантье" спортын ордонд энэ сарын 31-нээс хоёрдугаар сарын 1-ний хооронд уламжлалт “Гран-При” олон улсын тэмцээн гурван төрлөөр болох юм. Уг тэмцээнд ОУХМ Э.Нарангэрэл, П.Орхон , С.Бямбацэрэн, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд нар оролцохоор болжээ. Дасгалжуулагчаар эмэгтэй үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Б.Батбаяр, шүүгчээр олон улсын шүүгч Л.Нямчулуун явах юм. Тус  тэмцээний дараа хоёрдугаар сарын 2-6-нд “Insep” олимпийн бэлтгэлийн төвд болох олон улсын хамтарсан цугларалтад оролцоно. Манай бөхчүүд энэ бүрэлдэхүүнээрээ хоёрдугаар сарын 6-7-нд Австри улсын Вольфурт хотод болох “Flatz Austria Open” олон улсын тэмцээнд оролцоно.

Д.Өлзий

Эх сурвалж: