sonin.mn

Мөрөндөө авсан гэмтэлдээ мэс ажилбар хийлгэхээр шийдсэн Коби Брайнтын улирал албан ёсоор дууслаа. Угаас бүх оддын тоглолтын дараа Лейкерс түүнийг амраана гэж байсан боловч товлосон хугацаанд хүрэлгүй том гэмтэл авч тоглолтоос эрт гарах болов.

Домогт тоглогчийг Пеликансын эсрэг хийх тоглолтын үеэр авсан мөрний гэмтэл нь түүнийг сагсан бөмбөгийн талбай дахь амьдралыг дуусгах вий гэсэн айдас байсан бол санаа зоволтгүй бололтой. ЛА Таймсын сэтгүүлч Майк Бреснааны өгч байгаа мэдээллүүдээр Коби Брайнт ирэх улиралд 25 сая долларын нэг жилийн гэрээндээ тоглох төлөвлөгөөтэй байгаа гэнэ.

Түүгээр ч зогсохгүй чөлөөт агентын цонх нээгдэх үед боломжтой тоглогчдыг авчрах тал дээр ажиллана гэнэ. Сагсан бөмбөгийн замналаа гэмтлээр дуусгахыг хүсэхгүй байгааг дээрх үйлдэл нь харуулж байна. Магадгүй Кобигийн ирэх улирал ялагдлаар дүүрэн байж болох ч ирээдүйн алдрын танхимын гишүүнд үдэш бүр өрсөлдөгч багуудынх нь фенүүд хүндэтгэл үзүүлэх үдэлтийн улирал түүнийг хүлээж байж болох юм. Коби Брайнт орон нутгийн цагаар лхагва гарагт мэс ажилбараа хийлгэх болно.

Эх сурввалж: