sonin.mn

Монголын волейболын залуучуудын холбооноос хэвлэл мэдээллийн салбарын дунд “Супер цом-2015” анхдугаар тэмцээний аварга багууд тодорлоо.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны зааланд зохион байгуулсан тус тэмцээнд TV-5, TV-9, МҮОНРТ, ETV, II суваг, “Зууны мэдээ”, “Монгол ньюс”, Маss sgency group, Ньюс агентлаг зэрэг хэвлэл мэдээллийн салбарын 20 гаруй баг оролцож хурд, хүч, авхаалж самбаагаа сорсон юм. Эрэгтэй волейболчдын багаас аваргаар МҮОНРТ-ийн "Олуулаа" баг шалгарсан бол “Масс” агентлаг, “ETV HD” телевизийн баг мөнгө, хүрэл медалийг хүртлээ. Харин эмэгтэй багаас “Mass agency group”-ын тамирчид аваргын алтан медалийн эзэд болж МҮОНРТ, TB-9 телевизийн багууд мөнгө, хүрэл медаль тус тус хүртэв.

Эрэгтэйчүүдээс “Шилдгийн шилдэг тоглогч”-оор МҮОНРТ-ийн тамирчин Х.Даваасүрэн, эмэгтэйчүүдээс TV-9 телевизийн тамирчин С.Золзаяа тодорлоо. Шилжин явах “Супер цом”-ыг “Mass agency group”-ийн баг тамирчид хүртэв. Тус тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр “Скайтел” групп, дэмжигч байгууллагаар “Олимпус” спорт барааны дэлгүүр ажиллав. Тэмцээний төгсгөлд салбар бүрийн шилдгүүдийн тэмцээнд оролцох хэвлэл, мэдээллийн “шилдэг тамирчид”-ыг зарлав.

Д.Өлзий

Эх сурвалж: