sonin.mn

АСТАНА. /KAZINFORM/. Жүдо бөхийн ДАШТ-ийг энэ онд Астана хотод зохион байгуулахаар болсон гэж Соёл, спортын яамныхаа хуралдааны үеэр Казахстаны Жүдогийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Абай Каймаков мэдэгджээ. “Өнгөрсөн таван жилийн хугацаанд бид хоёр ДАШТ, хоёр Гран-при болон өөр олон томоохон тэмцээн зохион байгуулсан. Манай бөхчүүдийн амжилтыг харгалзан Астанад жүдогийн ДАШТ зохион байгуулах эрхийг Олон улсын жүдогийн холбоо бидэнд өгсөн” гэж тэрбээр хэлсэн байна. Түүний хэлснээр, энэ ДАШТ-д 150 орны тамирчид оролцох аж.

Г.Доржханд

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг