sonin.mn

ЛОНДОН. /ВВС/. Америкт төвтэй “Deloitte” олон улсын аудитын компани хөл бөмбөгийн багуудыг ашиг орлогоор нь 10 дахь жилдээ жагсаалаа. Уг жагсаалтыг Испанийн “Реал Мадрид” клуб 10 дахь жилдээ тэргүүлсэн байна. 2013-2014 онд олсон ашиг орлогод нь үндэслэсэн жагсаалтын хоёрдугаар байрт Английн “Манчестер Юнайтед” клуб дөрөв дэх жилдээ оржээ. Германы “Байерн Мюнхен”, Испанийн “Барселона” болон Францын “Парис Сен-Жермен” клуб жагсаалтын гурав, дөрөв, тавдугаарт тус тус орсон байна.

Харин жагсаалтын 6-9 дүгээр байрт Английн “Мансечстер Сити”, “Челси”, “Арсенал” болон “Ливерпүүл” клуб оржээ. Эдгээр клубийн бүгдийнх нь орлого өсчээ. 10 дугаар байрт Италийн "Ювентус" баг оржээ. Хамгийн баян 20 клубийн орлого өнгөрсөн онд нийтдээ 14 хувиар өсөн 6,2 тэрбум евро болсон байна. “Реал Мадрид”-ын орлого 2014 онд 2013 оныхоосоо 30,6 саяар өсөн 549,5 сая евро болсон аж.

Г.Доржханд

Эх сурвалж: