sonin.mn

Энэ сарын башёд их аварга Хакухо М.Даваажаргал түрүүлбэл мэргэжлийн сумогийн шинэ дээд амжилт тогтоож, 33 түрүүгээр өнгөлөх нь ээ. Тайхо их аваргын амжилтыг ийнхүү эвдэх юм байна.

Мэргэжлийн сүмогийн Хацу башё эхлээд 11 өдөр өнгөрөхөд бүх өдрийн тасалбар бүрэн зарагдаж дуусчээ. Хэрэв үлдсэн дөрөв хоногт бөхийн ордон үзэгчээр дүүрвэл энэ нь 18 жилийн дараа башёгийн бүх өдрийн тасалбар зарагдсан тохиолдол болох юм. Үзэгчдийг бөхийн ордонд авч ирж буй гол хүчин зүйл нь сонирхолтой барилдаан, өрсөлдөөн юм. Ялангуяа энэ башёд их аварга Хакухогийн түүхэн дээд амжилт тогтоохоор зүтгэж буй нь хацу башёгийн гол үзүүштэй барилдаан болж байна.

Тэрээр энэ жил гурав ялагдсан хүчтэй өрсөлдөгч Гоэйдог давж, бараг арслан цолтой нь "ярилаа." Мөн Харүмафүжи хоёр удаа унахдаа гэнэн хүүхэд шиг түлхэж яваад хүчиндээ унасан. Тэр хашир туршлагатай барилдсан бол хоёр аварга ижилхэн 11 даваатай байх байлаа. Харин Какүрюүгийн хувьд гурав унаснаар түрүүлэх бөхийн тооноос хасагдлаа.

Ийнхүү их аварга Хакухо башёг итгэл төгс тэргүүлж, мэргэжлийн сүмогийн 33 дахь түрүүгээ хүртэх магадлал өндөр болсон. Хэрэв энэ тэмцээнд түрүүлбэл ирэх дөрөвдүгээр сард 1000 хүнийг хамарсан асар том хүлээн авалт Токио хотноо зохион байгуулахаар төлөвлөж байна хэмээн Миягино оякато сэтгүүлчдэд ярив.

Ж.Батсайхан

Эх сурвалж: "Монцамэ"