sonin.mn

Өнгөрсөн улиралд түүхэнд зөвхөн шилдгүүдийн үзүүлсэн амжилтыг гарган бүх NВА-н гуравдугаар багт нэрлэгдэн, амжилт нь ахисан тоглогчийн шагналыг хүртэж байсан Горан Драгич дээрх амжилтаа энэ улиралд давтаж чадахгүй байгаа. Гэхдээ хоёр сайн холбон тоглогч байрлал дээр нь өрсөлдөж, минут хувааж байхад одоогийн амжилтаа гаргаж буй түүний ямар чадамжтай тоглогч вэ гэдгийг харуулж буй.

Тиймээс энэ зун гол анхаарал татах тоглогчдын нэг байх нь. Лос Анжелес, Дэйли Ньюсийн Марк Мединагийн мэдээлж байгаагаар: долоодугаар сарын нэгнээс өмнө Драгич үлдсэн нэг жилийн 7.5 сая ам.долларын гэрээнээсээ татгалзаж багаас хамааралгүй чөлөөт агент болно. Тэр билэгдлийн гуравдугаар багт нэрлэгдсэн, амжилт нь ахисан тоглогчийн шагнал хүртсэн зэрэг амжилт нь хэр үнэ хүргэхийг шалгах болно гэжээ. Мөн ‘‘Миний мөрөөдөж байсан бүхнийг надад өгсөн Финикст байгаадаа би сэтгэл хангалуун байдаг. Би яг л гэртээ байгаа юм шиг санагддаг. Гэхдээ өөрт байгаа боломжоо би мэдэхийг хүсч байна” гэсэн байна.

Сарын өмнө гарч байсан мэдээллээр Драгичийг Лос Анжелес Лейкерс, Хьюстон Рокетс багуудад очих боломжтой гэж байсан. Хэдий тийм боловч түүнийг Финикст авч үлдэх боломж бий. Хамгийн өндөр цалинг Санс түүнд амлах эрхтэй ч бусад багуудаас ирэх саналыг харгалзаж, Драгичид санал тавих бололтой. Энэ нь тэд Драгичийг чөлөөт агент болохыг хүлээнэ гэсэн үг юм. Эрик Бледсод таван жилийн 70 сая долларын гэрээг өгсөн Финикс Санс баг түүнээс илүү цалинг Драгичид өгч авч үлдэнэтэдЙг юу л бол...

Эх сурвалж: