sonin.mn

Монголын үндэсний олимпийн хорооны дээд шагнал спортын шилдгүүдийг тодруулдаг “Бөртэ чоно” наадам өчигдөр үдэш МҮОНТ-ийн 600-гийн студийн танхимд болж, орон даяар шууд дамжуулан 2014 оны "Бөртэ чоно"-ын эздийг зарлалаа.

Оны шилдгийн шилдэг эрэгтэй тамирчнаар энэ жилийн Дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Г.Болдбаатар шалгарсан бол шилдгийн шилдэг эмэгтэй тамирчнаар 19-хөн насандаа дэлхийн аварга цол хүртэж Монгол Улсын гавьяат тамирчин болсон чөлөөт бөхийн тамирчин С.Цэрэнчимэд тодорч "Бөртэ чоно 2014" цомыг тус тус гардан авлаа.

Оны шилдэг эмэгтэй тамирчид:

1.    Шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин: С.Цэрэнчимэд /Чөлөөт бөх/
2.    Шилдэг эмэгтэй тамирчин М.Уранцэцэг /Жүдо бөх/
3.    Шилдэг эмэгтэй тамирчин: Жүдо бөхийн эмэгтэй багийн тамирчид
Оны шилдэг эрэгтэй тамирчид:
1.    Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчин:  Г.Болдбаатар /Жүдо бөх/
2.    Шилдэг эрэгтэй тамирчин:  Г.Мандахнаран /Чөлөөт бөх/
3.    Шилдэг эрэгтэй тамирчин:  Д.Отгондалай /бокс/
Оны шилдэг дасгалжуулагчид:   
1.    Шилдгийн шилдэг дасгалжуулагч: Ц.Хосбаяр /Чөлөөт бөх/
2.    Шилдэг дасгалжуулагч: Д.Баттулга /жүдо бөх/
3.    Шилдэг дасгалжуулагч:  Ц.Цогтбаяр /Чөлөөт бөх/

Оны шилдэг баг: О.Баярцогт дасгалжуулагчтай сагсан бөмбөгийн эрэгтэй шигшээ баг.
Оны шилдэг залуу тамирчин: Ө.Дүүрэнбаяр /Жүдо бөх/
Оны шилдэг шүүгч: Б.Төмөрбаатар

2014  оны спортын шилдгүүд:

Оны шилдэг олимпийн танхим: 84 дүгээр сургууль Москва олимпийн танхим

Шилдэг олимпийн зөвлөл: Өмнөговь аймгийн Афин олимпийн зөвлөл

Шилдэг олимпийн зүтгэлтэн: Х.Зоригтбаатар

Спорт холбооны шилдэг нарийн бичгийн дарга: Ч.Даваадорж

Спорт холбооны шилдэг ерөнхийлөгч: Д.Энхбат /Таэквонда/

Оны шилдэг спортын холбоо:

Монголын жүдо бөхийн холбоо
Монголын чөлөөт бөхийн холбоо
Монголын олимпийн боксын холбоо тус тус шалгарлаа.

Д.Өлзий

Эх сурвалж:
montsame.mn