sonin.mn

Өмнөд Америкт орших Суринам улсад болсон шатрын “Srefidensi Chess Celebration” тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд их мастер А.Энхтуул оролцож шагналт V байр эзэлжээ.

Тэрбээр есөн өрөг тоглохдоо дөрөв хожиж, гурав тэнцэн, хоёр хожигдон 11 оноо авсан байна. Манай шатарчин тус тэмцээнд түрүүлсэн Голландын Их мастертэй тэнцэж, гуравт орсон Ван Форессыг хожсон байна.

Их мастер А.Энхтуул нь эмэгтэйчүүдийн их мастер цол авсны дараах анхны тэмцээндээ амжилттай оролцож, чансаагаа +16 пунктээр ахиулжээ.

Д.Өлзий

Эх сурвалж: