sonin.mn

ТОКИО. /ITAR-TASS/. 2026 оны өвлийн олимпын наадмыг зохион байгуулах эрхийн төлөө Японы Саппоро хот өрсөлдөхөөр болсныг тус хотын дарга Фумио Уэда албан ёсоор мэдэгджээ.

Цастай өвлөөрөө алдартай Саппоро хот нь Японы хамгийн хойд арал болох Хоккайдогийн засаг захиргааны төв ажээ. Тус хотод 1972 онд өвлийн олимп болж байсан бөгөөд энэ нь Японд болсон анхны олимп юм.

Аравдугаар сард явуулсан бүх нийтийн санал асуулгаар Саппоро хотын оршин суугчдын 67 хувь нь наадмыг зохион байгуулах эрхийн төлөө дахин өрсөлдөхийг дэмжжээ. Олимпын төсөв 404,5 тэрбум иен буюу 3,5 тэрбум орчим доллар болох аж.

2018 оны өвлийн олимпын наадам Өмнөд Солонгосын Пхенчхан хотод болно. 2022 оны наадмыг зохион байгуулах эрхийн төлөө ОХУ-ын Алма-Ата, Хятадын нийслэл Бээжин, Норвегийн Осло болон Польшийн Краков хот өрсөлдөж байгаа билээ.

Д.Жаргал

Эх сурвалж: