sonin.mn

Японы Фүкүока хотноо мэргэжлийн сүмогийн 11 дүгээр сарын Кюүшюү башёгийн 14 дэх өдрийн барилдаанд 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, 70 дахь Их аварга Харумафүжи Д.Бямбадоржийг давснаар 13 даваа, нэг унаатай болж башёг тэргүүлсээр байна.

Энэ өдөр 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд, озэки Котошёогикү-г унагаж 12 дахь даваагаа авлаа. Тэрбээр баасан гарагт Харумафүжи Д.Бямбадоржид  унасан юм.  Маргааш Их аварга Хакүхо, Их аварга Какүрюү нар хоорондоо барилдах бөгөөд Хакүхо Кюүшюү башёд түрүүлбэл Тайхо Их аваргын дээд амжилттай зэрэгцэх юм. Өчигдөр сэкивакэ Ичиножёо Гүржийн Точиношиногоор долоо дахь даваагаа авсан бол өнөөдөр  озэки Кисэносатог давж 50 хувийн амжилтаа үзүүлэн сэкивакэ цолоо хамгааллаа.

Д.Өлзий

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг