sonin.mn

Өвлийн спортоос хамгийн сонирхолтой төрөл нь биатлоны спорт. 1981 онд Норвеги улсад vvсч, хөгжсөн энэ спорт 1924 оноос өвлийн олимпийн төрөлд багтаж эхэлсэн тvvхтэй.

Харин Монгол Улсад 1930 -аад онд vvсч, 1962 онд олон улсын биатлоны холбоонд элссэн байдаг. Мөн тvvнээс хоёр жилийн дараа буюу 1964 оны өвлийн олимпийн наадамд монголын шигшээ багийн тамирчид өрсөлдөж байжээ.

Өвлийн спортын төлөөлөл болгож монголын биатлоны спортын шилдэг тамирчин, гvйлтийн цанын Олон улсын хэмжээний мастер “Алдар” спорт хорооны тамирчин Г.Бархvvтэй ярилцлаа.

-Сайн байна уу. Бэлтгэл хийгээд л явна уу?

-Сайн. Ойрноос бэлтгэлдээ эрчимтэй ороод явж байна.

-Биатлоны тамирчид ялангуяа шигшээ багийнхан тогтмол бэлтгэлтэй байж чаддаг уу?

-Яг биатлоны спортын шигшээ баг гэсэн зvйл одоогоор байхгvй. Бэлтгэл сургуулилт хийх орчин нөхцөл хангагдаад ирэхээр шигшээ багийг холбооноос барьж ажиллах байх. Одоогоор “Алдар” спорт хороонд бэлтгэлээ хийдэг. Харин хvчний бэлтгэлээ зэвсэгт хvчний 017 дугаар ангид хийдэг.

-Саяхан Улаан-Vдэд хамтарсан бэлтгэлд хамрагдсан гэж сонссон?

-Холбооны ажлын шугамаар удирдлагуудтайгаа яваад ирсэн. Биатлоны бэлтгэлийн төвтэй нь танилцаж, багахан хэмжээний бэлтгэл хийсэн.

-Анхлан хичээллэж эхэлсэн төрөл чинь гvйлтийн цана гэсэн. Тэр тусмаа тэшилтийн төрөлд илvv сонирхолтой гэсэн. Энэ талаар ярилцах уу?

-Тийм ээ. Гvйлтийн цана дотроо сонгомол, тэшилтийн гэсэн хоёр төрөлд хуваагддаг. Би тэшилтийн төрөлд нь илvv сонирхолтой. Биатлоноор олон жил хичэээллэж байгаа ч манайд тэмцээн болох нь ховор байсан. Харин сvvлийн жилvvдэд удирдлага солигдож, тэмцээн уралдаан зохион байгуулах болсон.

-Цана, тэшvvр, биатлон гээд нэгдсэн спорт цогцолбортой болчихвол Олон улсын төвшинд амжилт гаргах нь ч дээрдэх болов уу?

-Тийм ээ. Бидэнд тогмол бэлтгэл сургуулилт хийх орчин, нөхцөл байдаггvй. Хаа л боломжтой бэлтгэл хийхээр газар байна, цанаа vvрээд л явна. Ёстой уйгагvй явна шvv.

-Биатлоны спорт зарлага өндөртэй. Сум ,хэрэглэл гээд бэлтгэлийн явцад ч бэрхшээл их гардаг байх?

-Тийм ээ. Бэлтгэлийн явцад өдөрт 2-4 хайрцаг сум хэрэг болдог. Зардал өндөр талдаа орно.

-Vнэ нь ойролцоогоор хэд байдаг юм?

-Манайд хайрцаг сум 60 мянган төгрөг байдаг. Одоогоор биатлоны холбооноос л тусалж, дэмжиж байна. Мөн “Алдар” спорт хороондоо баярлаж явдаг. Өвлийн спортын төрлийг хамгийн сайн дэмждэг нь ер нь л “Алдар” спорт хороо шvv дээ.

-Та 2002 оноос өвлийн спортод хичээллэж байгаа гэсэн. Монголдоо шилдгээр өргөмжлөгдөх тамирчны амжилт хэрхэн эхэлж байв?

-Наймдугаар ангид байхдаа н.Ганбаатар багшийн удирдлага дор бэлтгэл хийж эхэлсэн. Хичээллэж эхлээд яг гурван сарын дараа биатлоны залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээн болсон. Тэр тэмцээнд өрсөлдөж хvрэл медаль хvртэж байлаа. Их ч урам орсон.

-Гурван сарын хугацаанд маш сайн бэлтгэгдсэн байна шvv?

-Тийм ээ. Өөрөө хичээж чадвал амжилт ойрхон гэдгийг тэгэхэд л мэдэрсэн. Он гараад буухиан төрөлд хvvхийн наадамд өрсөлдөн тvрvvлж байсан. Тэр цагаас хойш л энэ спорттой гvнзгий холбогдсон.

-Биатлоны төрлөөр 2011 он хvртэл тэмцээн огт болоогvй гэдэг юм билээ?

-Тийм ээ. Оролцох тамирчид, спортын хөгжилтэй л холбоотой байх. За байз, ер нь тэр vед тэмцээн болж байгаагvй байх шvv.

-Азийн цомын тэмцээнд биатлоноор өрсөлдөж байсан. Ямар амжилт vзvvлэв?

-2013 оны Азийн цомын тэмцээн бол туршлага л болоод өнгөрсөн. Буудаж чадахгvйгээс байр ухарч байсан. Нэг удаа л дөрөв онож, их баярлаж билээ.

-Ирээд шуудхан буудлагаар хичээллэх бодол төрсөн гэл vv?

-Нэн тvрvvнд бодогдсон зvйл. / Инээв/ Буудлагын н.Мөнх-Эрдэнэ багш ч бидэнд хичээл орж эхэлсэн. Нэг сум алдахад байр маш хурдан хойшилдог болохоор сайн мэргэн бууддаг байх нь зайлшгvй хэрэгтэй.

-Азийн тоглолтод багаараа хvрэл медаль хvртэж байсан гэсэн. Хэдэн онд вэ?

-2011 оны Азийн тоглолтын зvг чиг олох төрөлд хvрэл медаль хvртэж байсан. Нийт зургаан орны тамирчид өрсөлдсөн. Орон болгоноос хоёр тамирчин оролцсон. Азийн шилдэг тамирчид бvгд өрсөлдсөн. Энэ амжилтаа Олон улсын тэмцээний эхлэл гэж vздэг.

-Монголчууд баримжаа сайтай нь нөлөөлсөн байх даа?

-Тийм ээ. Мал сvргээ хариулж явахдаа одоор, нараар баримжаа авч зvг чигээ тодорхойлж ирсэн ард тvмний vр сад шvv дээ бид. Монгол хvний тэр шинж надад ч хадгалагдаж vлдсэн нь тодорхой.

-Биатлоны спортод насны хязгаар нөлөөлдөггvй гэж бодогддог?

-Дэлхийд 50 хvрсэн тамирчид биатлоны спортоор амжилт гаргаж л байдаг. Жишээ нь Норвегийн алдарт цаначин Бьёрн Дален гээд л байна. Тэгэхээр нас бол хамаагvй. Би хэдэн жил бэлтгэлээ сайн базааж олон улсад өндөр амжилт vзvvлэх юмсан гэж бодож, мөрөөдөж явдаг.

-Хичээвэл бvтэхгvй зvйл гэж байхгvй л дээ?

-Тийм ээ. Надад нэг зvйл ажиглагдсан. Манай улс далайн төвшнөөс ихээхэн өндөрт оршдог. Монголдоо бэлтгэл хийгээд Олон улсын тэмцээнд өрсөлдөж, амжилт гаргах бvрэн боломжтой.

-Ойрын vеийн зорилт юу байна?

-Ямар ч байсан нэг жил бэлтгэл сургуулилтаа сайн базааж, ирэх оны тэмцээн уралдаанд амжилттай өрсөлдөхийг хvсч байна. Олимийн эрх олгох хариуцлагатай тэмцээнд одооноос бэлтгэнэ.

-Цөөн хоромд чин сэтгэлээсээ ярилцсан танд баярлалаа?

-Та бvхэндээ ажлын амжилт хvсье. Мөн намайг дэмжиж явдаг Монголын биатлоны холбоо, “Алдар” спорт хорооны тамирчин дасгалжуулагч, удирдлагууддаа баярлалаа гэж хэлмээр байна.

Ц.Цэцэгмаа

Эх сурвалж: