sonin.mn

БНХАУ-ын Чиндаод жvдо бөхийн Гран При тэмцээн өчигдөр эхэллээ. Тэмцээний эхний өдөр эрэгтэйчvvдийн 60 кг, 66 кг, эмэгтэйчvvдийн 48 кг, 52 кг-ын жингийн аваргууд тодорсон байна.

Тодруулбал, эмэгтэйчvvдийн 48 кг-ын жинд эх орноо төлөөлөн ОУХМ Астанагийн Гран При тэмцээний алтан медальт Г. Отгонцэцэг хvч vзэж Испанийн тамирчин Фигуероа Жулиаг цэвэр ялж хvрэл меадлийн тавцанд зогслоо.

Харин эрэгтэйчvvдийн 60 кг-ын жинд 2012 оны Чиндаогийн Гран При тэмцээний аваргын алтан медальт, ОУХМ Г. Хэрлэн, эрэгтэйчvvдийн 66 кг-ын жинд хvч vзсэн Монгол Улсын шигшээ багийн тамирчин Д.Алтанхуяг нар шагналт тавдугаар байрт шалгарчээ.

Эх сурвалж: