sonin.mn

БАНГКОК. /PhuketIndex.com/. Азийн элсний спортын төрлүүдийн дөрөв дэх удаагийн наадамд Монголын самбо бөхийн баг гялалзсан амжилт гаргасанд сэтгэл хангалуун байгаагаа багийн дасгалжуулагч Б.Жамсрандорж илэрхийллээ.

Тус наадмын долоон алтан медалиас Монголын баг дөрвөн алт, нэг хүрэл медаль хүртсэнээр уг наадмын хамгийн олон алтан медалийг авч, гайхалтай амжилт гаргаж байна.

“Би багийнхаа амжилтад сэтгэл хангалуун байна. Самбо бөх нь хуучин Зөвлөлт Холбоот Улс буюу одоогийн ОХУ-аас гаралтай тулааны спорт юм. Энэ нь Оросоос хөрш Монгол зэрэг улсад тархсан алдартай спорт юм” гэж Б.Жамсрандорж тайлбарлажээ.

“Монголын үндэсний бөхтэй төстэй учраас самбо Монголд алдаршсан байна. Монголчууд самбогоор багаасаа хичээллэдэг. Багаасаа спортоор хичээллэх нь ясыг бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь биднийг олон улсын тэмцээнд амжилттай оролцоход хүргэдэг” гэж тэрбээр хэлжээ.

“Багаасаа сайн бэлдсэний үр дүнд бид Азийн энэ наадамд амжилт үзүүллээ. Үүний дараа Японы Нарита хотод 11 дүгээр сарын 21-23-нд болох самбо бөхийн 2014 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зорино. 70 гаруй орны 600 гаруй тамирчин тэмцээнд оролцохоо мэдэгдсэн. Биднийг амаргүй даваа хүлээж байгаа хэдий ч наад зах нь нэг алтан медаль авах зорилт тавьсан” гэж багийн дасгалжуулагч ярилаа.

Д.Нямтулга

Эх сурвалж: "Монцамэ" агентлаг