sonin.mn

Элсний спортын Азийн IV наадам /Asian Beach Game/-д ур чадвараа сорьж байгаа манай эрэгтэй сагсанбөмбөгчид 12 улсын багаас наймд, харин эмэгтэйчүүд найман багаас шилдэг дөрөвт шалгараад байна.

Манай эрэгтэйчүүд шөвгийн наймд Катартай, эмэгтэйчүүд мөнгөн медалийн төлөө Тайваний багтай өнөөдөр тоглоно. Монголын эрэгтэй баг “B” хэсэгт Бутан (17:11), Лаосын (22:7) багуудыг хожиж, БНХАУ (14:15), Тайланд (12:14), Энэтхэг(18:21)-ийн багуудад хожигджээ.

Өнөөдөр тэд “А” хэсэгт таван хожил авсан Катарын багтай тоглох бөгөөд энэ багийг хожвол шилдэг дөрөвт үлдэж, медалийн төлөө өрсөлдөх юм. Хагас шигшээд БНХАУ, Тайланд, Тайвань, Монголын эмэгтэй багууд шалгараад байгаа.

Манай эмэгтэй сагсчид “А” хэсэгт Филиппин (12:11), Энэтхэг(21:12)-ийн багуудыг хожиж, БНХАУ-ын багт (18:13) хожигдсоноор хагас шигшээд өрсөлдөх эрхтэй болсон. Тайваний эмэгтэй баг нь Тайланд, Туркменистан, Непалын багуудыг хожиж, хэсгээ тэргүүлсэн байна.

Д.Өлзий

Эх сурвалж: