sonin.mn

БНСУ-ын Чэжү хотын “Халла” спорт цогцолборт эмэгтэй боксчдын дэлхийн аварга шалгаруулах найм дахь удаагийн тэмцээн үргэлжилж байна. Тэмцээнд Монголын боксын үндэсний эмэгтэй шигшээ багийн найман тамирчин хурд хүчээ сорьж байгаа юм.

Манай боксдын багийн бүрэлдэхүүнд олон улсын хэмжээний мастер Т.Болортуул, М.Нандинцэцэг, М.Гүндэгмаа, Н.Оюун-Эрдэнэ, О.Сувд-Эрдэнэ, Э.Уянга, Н.Баянцэцэг, Э.Ундрам нар багтжээ.

Багийг Монголын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, гавьяат тамирчин П.Сэрдамба ахалж, олон улсын хэмжээний мастер Б.Энхтайван дасгалжуулагчаар ажиллаж байна.

Тэмцээний эхний өдөр Монголын тамирчдын салхийг хагалж, Ази тивийн аварга, олон улсын хэмжээний мастер Т.Болортуул Төв Африкийн М.Жудитхийг цэвэр ялж эхний ялалтаа авчээ. Эмэгтэй боксчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24-нд өндөрлөнө.

Б.Сийлэн

Эх сурвалж: