sonin.mn

Үндэсний их баяр наад­маар Говь-Алтай бо­лон Хөвсгөл аймагт 512 бөх барилдсан нь бүс нутгийн наадамд барилдах бөхийн тоог хэтрүүлсэн гэж Монголын үндэсний бөхийн холбоо үзэж байгаа юм.

Энэ нь “Үндэсний их баяр наадмын тухай” хууль, “Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэм” зэрийг зөрчсөн тул МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаар уг наадамд шөвгөрч шинээр цол чимэг авсан бөхчүүдийн үзүүлсэн амжилтыг тоо­цохгүй байхаар шийд­вэр­лэсэн байна.

Харин МҮБХ-ны шийд­вэрт зарим бөхчүүд гом­дол­той байгаа учраас шүүхэд хандаад байгаа аж.

Хамгийн гол нь МҮБХ-оос уг асуудлыг шүүхээр эцэслэн шийдэгдтэл дээрх наадмуудад шинээр цол чимэг авсан бөхчүүдийг хуучин цол эрэмбээрээ ба­рилдаж, бэлтгэл сур­гуу­лилтаа хийхийг зөвлөжээ.

Эх сурвалж: