sonin.mn

Японы мэргэжлийн сүмогийн арваннэгдүгээр сарын 9-ний өдрөөс эхлэх кюүшю башёгийн банзукэ гарчээ.

Макүчи зиндааны зүүн жигүүрийг их аварга Хакүхо М.Даваажаргал тэргүүлж Харумафүжи, Котошогикү нар удаалж байгаа бол баруун жигүүрийг ёкозуна Какурю М.Ананд тэргүүлж Кисэносато, Гоёдо нар удаалж байгаа ажээ.

Өнгөрсөн сард амжилттай барилдсан Ичиноёо А.Ичинноров сэкивакэ цолтойгоор баруун жигүүрийн дөрвөөс босч барилдахаар болжээ. Харин жүрё зиндааг манай хоёр бөх болох Токитэнку, Кагамио нар тэргүүлж байна.

Кёкүтэнхо магиширагийн 11-т бичигдсэн бол өнгөрсөн сард магиширагийн 13-аас босч байсан Асасэкирюү маань энэ сард жүрёгийн долоогоос босч барилдахаар болжээ.

Т.Ганбаатар

Эх сурвалж: