sonin.mn

100 буудалт даамын өсвөрийн ДАШТ-ийн 8-10 насанд Б.Өнөржаргал таван өргийн дараах байдлаар тэргүүн байр эзэлж байна.

Өнгөрсөн ням гарагт Эстонийн нийслэл Таллин хотноо эхэлсэн тус тэмцээнд 14 орны 128 өсвөрийн даамчид оролцож байгаа бөгөөд манай улсаас 12 тамирчин өрсөлдөж байна. 8-10, 11-13 насны ангиллаар явагдаж байгаа уг тэмцээний аваргууд ирэх бямба гарагт тодрох юм.

Охидын 8-10 насанд Б.Өнөржаргал 8 оноотой 4 хожил, 1 хожигдолтой тэргүүлж байна. Энэ насанд нийт 28 даамчин өрсөлдөж байгаагаас Б.Мишээл, Б.Мөнжин 12, 15 дугаар байр эзлэж явна. Харин охидын 11-13 насанд С.Энхтүвшин 4 өргийн дараах байдлаар 6 оноотой 5 дугаар байр, Г.Дүүрэнбилэг, Э.Маргад нар 8, 11-р байрт жагсаж байна.

Хөвгүүдийн 8-10 насанд 28 тамирчин өрсөлдөж байгаагаас манай даамчин Э.Үйлстөгөлдөр 6 оноогоор 9 дүгээр байр, Б.Баярмагнай, Б.Сүхбат нар 5 оноогоор 11, 13-р байрт жагсаж байна. Мөн хөвгүүдийн 11-13 насанд 36 тамирчин өрсөлдөж байгаагаас Ц.Чинзориг 6 оноогоор 10 дугаар байрт, С.Мөнх-Оргил 5 оноогоор 19 дүгээр байрт, М.Лувсандорж 3 оноогоор 30 дугаарт тус тус бичигдээд байна.

Д.Өлзий

Эх сурвалж: