sonin.mn

Мэргэжлийн сумогийн 11 дүгээр сарын барилдаан Кюүшюү башё энэ сарын 9-23-ны өдрүүдэд Фүкүок хотод болно. Зүүн жигүүрийг Их аварга Хакухо М. Даваажаргал, баруун жигүүрийг Их аварга Какүрю М.Ананд нар магнайлан гарах гэнэ.

Япончуудыг шуугиулаад байгаа залуу сумоч Ичиножео А. Ичинноров энэ сарын барилдаанд баруун жигүүрээс барилдана. Мөн анх удаа хүртээд буй Сэкивакэ цолтой барилдах нь ээ.

Тэрээр өнгөрсөн сард  үзүүрлэж, хоёр шагналыг зэрэг хүртжээ. Кантошёо буюу Дайчин барилдааны эзэн, Шүкүншё буюу Гарамгай барилдааны эзэн болсон юм. Энэ сарын барилдаан сонирхолтой болно гэж сумо бөхийн хорхойтнууд үзэж байна.

Тухайлбал, Их аварга Хакухо М. Даваажаргал түрүүлбэл Их аварга Тайхогийн 32 түрүүнд хүрсэн амжилтыг эвдэнэ, залуу сумоч Ичиножео А. Ичинноров түрүүлбэл сумогийн 100 жилийн өмнөх амжилтыг эвдэнэ гэсэн их хүлээлт үүсээд байгаа аж.

Ж.Батсайхан

Эх сурвалж: